“21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС 21)”-ийн Удирдах зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд

Энэ удаагийн хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн олон талт асуудлыг хэлэлцсэн.

Хурлыг ПАРИС21-ийн Удирдах зөвлөлийн Тэргүүн, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалсан бөгөөд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Статистикийн хэлтэс, Канадын дэлхийн харилцаа (Global Affairs Canada), Евростат, ОУВС, Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг, Дэлхийн банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD) зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС21)-ийг анх 1999 оны 11-р сард НҮБ-ын Хөгжлийн бага хурлын зорилтуудыг хэрэгжүүлэх НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтоолын дагуу НҮБ, Европын Комисс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн банк хамтран байгуулсан.

Үндэсний болон олон улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, бага, дунд орлоготой орнуудын ядуурлыг бууруулах үндсэн зорилго бүхий ПАРИС21 нь статистикийн чадавхийг хөгжүүлэх, шийдвэр гаргахад найдвартай мэдээллийг бий болгох чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг.

Эдийн засаг муудсантай холбоотойгоор гэмт хэргийн тоо өсчээ
Эдийн засаг муудсантай холбоотойгоор гэмт хэргийн тоо өсчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.