“Женев-2015” авто шоуны топ-10 машин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 30 секунд
“Женев-2015” авто шоуны топ-10 машин

“Женев-2015” авто шоуны топ-10 машин

Энэ өдрүүдэд Швейцарийн Женев хотноо дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн, шоу арга хэмжээ болж байгаа. Тэгвэл уг үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан шилдэг 10 автомашиныг таницуулж байна.

 

1. Audi R8 V10 Plus/R8 E-tron  

 

 

610 морины хүчин чадалтай, 5.2 литрийн багтаамж бүхий V10 хөдөлгүүртэй. Мэдээж гайхалтай хурд, хүчийг мэдрүүлэх учраас ямар нэгэн турбо хөдөлгүүр, нэмэлт шаардлагагүй. Үүний өмнө гарсан бас нэгэн хүчирхэг тэрэг болох Ферари 488 GTB-тэй харьцуулахад эх бие нь 15 хувиар хөнгөн, хөдөлгүүрийн хүч 40 хувиар илүү болж чаджээ.

 

2. Bentley EXP 10 Speed 6 Concept

 

 

Бентлигийн шинэ загвар буюу “Хурд 6 консепт”. Мэдээж Бентлигийн үндсэн имиж үргэлж илүү хурд байсаар ирсэн. Энэ удаагийн загвар ч бас хэрэглэгчдэд дээд зэргийн тав тух, хурд, хүчний шинэ технологийг санал болгож байна.

 

3. McLaren P1 GTR

 

 

МакЛарены зөвхөн уралдааны зориулалттай энэ тэргийг дэлхий дахинд азтай цөөн хэдхэн хэрэглэгч л худалдан авах боломжтой. Эсвэл зөвхөн өөртөө зориулж, захиалгаар үйлдвэрлүүлэх юм байна. “Формула 1”-ийн адилаар титан гадаргуу бүхий хөнгөн эх бие, мөн л “формула 1” автомашинуудад хэрэглэгддэг титан, хайлш бүхий яндангаар тоноглогджээ. 

 

4. Lexus LF-SA Concept

 

 

Лексусынхан зах зээлээ хойд америк руу тэлэхийг илүүтэй зорьж байгаа. Тийм ч учраас энэ удаад илүү авсаархан, хоёр хүний суудалтай, илүү тохилог, эдийн засгийн хэмнэлттэй шинэ загварыг Америкийн хэрэглэгчдэд санал болгож байгаа юм байна.

 

5. Infiniti QX30 Concept

 

 

Инфинити бол анхнаасаа л тансаг зэрэглэлийн брэнд байсан. Энэ удаад ч “тансаг зэрэглэлийн” гэх имижээ хадгалж үлджээ. Загварын хувьд ерөнхийдөө Инфинитигийн урьд өмнөх загваруудтай төстэй. Тус компанийн удирдлагууд огцом өөрчлөлт хийж, аз туршихыг хүсээгүй бололтой.   

 

6. Kia Sportspace Concept

 

 

Германы Франкфүрт хот дахь КИА-ийн дизнайны студийн шинэ бүтээл. Урт нарийхан, “вагон” стильтэй, бөгсгүй мэт харагдана. Солонгосын “Киа” урьд өмнө нь иймэрхүү загварыг эсэргүүцдэг байсан ч шигэ загвар олон нийтээс тийм ч муу үнэлгээ авсангүй.

 

7. Mercedes-Maybach Pullman

 

 

Мерседес Бэнцийн “Maybach Pullman”-ы анхны загвар 1964 онд гарч байсан гэдэг. Ихэвчлэн төрийн өндөр дээд төвшний удирдлагууд, ерөнхийлөгч нар энэ машиныг хэрэглэж байжээ. Тэдгээрийн дотор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Илийг ч дурьдаж болно. Энэ удаад Мерседесийн шинэ загварыг сум үл нэвтрүүлэх хамгаалалтгүйгээр худалдан авъя гэвэл та 500 мянган евро төлөх ёстой. 

 

8. Nissan Sway Concept

 

 

Ниссаны шинэ загвар Европын хэрэглэгчдэд илүү тохиромжтой, зогсоолд тавихад хялбар, нүсэр том биш. Энэ машин хэдийгээр жижигхэн ч маш чамин хийц, дизайнтай. Мөн эх биеийн хэсэгт зэсийн өнгөтэй нэмэлтүүд хийж өгсөн нь өвөрмөц харагдуулж байна. Ниссан цаашдаа нүсэр том, бензин их зарцуулдаг, үнэтэй автомашины үйлдвэрлэлээс татгалзах бодлого барьж байгаа аж. 

 

9. Koenigsegg Regera

 

 

Шведийн автомашин үйлдвэрлэгч Регера. Бага оврын, энгийн загвартай автомашин үйлдвэрлэгдэг байсан бол энэ удаад уралдааны зориулалттай шинэ загварыг нийтэд танилцууллаа. 1100 морины хүчин чадалтай, 5 литрийн V8 хөдөлгүүртэй, “multi transmission” систем нь илүү уян хатан, манявртай болгожээ.

 

10. Quant Quantino

 

 

Куантино бол цахилгаан хөдөлгүүртэй нэг удаа бүрэн цэнэглэхэд 1000 км-ыг туулах боломжтой. Дээд тал нь 200 км цаг хүртэл хурдална. Хөдөлгүүр нь 175 литрийн хос танк бүхий электрон хөдөлгүүрээрээ бусад электрон автомашинуудаас ялгаатай аж. 

 

Л.Дэлгэр

Эх сурвалж: Eagle.mn

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН Ц.ТӨМӨРСҮХЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН Ц.ТӨМӨРСҮХЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.