Г.Мандахнаран, Н.Лхамгармаа нар “Алтан медаль” эзэд боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 59 секунд
Г.Мандахнаран, Н.Лхамгармаа нар “Алтан медаль” эзэд боллоо

Г.Мандахнаран, Н.Лхамгармаа нар “Алтан медаль” эзэд боллоо

АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд оролцож байгаа манай бөхчүүд одоогийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар түрүүлсэн юм.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн бол 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн эзэн болов. 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон нар мөнгөн медалийн эзэд болж, эх орныхоо төрийн дуулалыг эгшиглүүлсэн юм. Тэмцээн энэ сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа
Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.