Сайн мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 0 секунд
Сайн мэдээ

Сайн мэдээ


 

2014 онд манай улсын гадаад худалдаа +540 орчим сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ бол 2000 оноос хойшхи бүтэн 15 жилийн хугацаанд гадаад худалдаа ашигтай болсон 2 дахь тохиолдол. 2006 онд экспорт импортоос +57 сая ам.доллараар давж байсан бол өнгөрсөн онд энэ тоо 9.4 дахин нугарч өсөөд байна. Яах аргагүй сайн мэдээ, эерэг өөрчлөлт.

 

Мэдээллийн эх сурвалж: Гаалийн статистикийн тайлангууд

Гаалийн статистик мэдээгээр 2013 онд экспорт -2.6 хувиар, импорт -5.6 хувиар тус тус буурч, гадаад худалдааны нийт эргэлт -4.5 хувиар агшиж байв. Гэтэл өнгөрсөн 2014 онд экспорт +35.3 хувиар өсч, импорт -17.6 хувиар буурснаар гадаад худалдааны эргэлт +3.6 хувиар тэлж, худалдааны тэнцэл +540 орчим сая ам.долларын ашигтай болсон.

Ийнхүү 2011-2013 онд нийт дүнгээр -6.2 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 51 орчим хувьтай тэнцэх хэмжээний, жил бүр дунджаар -2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гадаад худалдаа хийдэг байсан бид өнөөдөр худалдаагаа тэнцвэржүүлж, цаашид бүтцийг нь эрүүлжүүлэх шатанд эргэлт буцалтгүй орлоо гэж хэлж болохоор байна.  

Өрх гэрүүд маань зайлшгүй чухал шаардлагатай бус, үрэлгэн хэрэглээнээс татгалзаж, хуримтлалыг эрхэмлэдэг болсоор байна. Нөгөө талаас импортын барааны өртөг нэмэгдсэн тул өрхийн хэрэглээ ч зохистой гольдролдоо орж эхлээд байна. Энэ онд, мөн цаашлаад экспорт өсөх учраас гадаад худалдааны ашиг нэмэгдэхээр хүлээгдэж байна. Энэ нь Монголчууд бид дотоодод үйлдвэрлээд түүгээрээ өөрсдийн хэрэгцээгээ хангах буюу үйлдвэрлэснээ гадагш нь гаргаж валютын орлого олж чадаж л байвал тэр нь урт хугацаанд ашигтай, тогтвортой, өрсөлдөх чадвартай байх нөхцөл бололцоо бүрдэж эхэлжээ гэсэн дохио юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэр Монголын хувьд уул уурхайгаас бусад хөрөнгө оруулалт шаардах, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох салбар бол хөдөө аж ахуй юм. Тиймд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйгэдгийг онцолжээ.

Уул уурхайн салбараас гадна бусад салбараа, ялангуяа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх, улмаар экспортын орлогыг өсгөх тухай хэлсэн уг бодлого нь биднийг “Голланд өвчин”-өөс салгах гол арга зам болох билээ.

 

 

Мэдээллийн эх сурвалж: Гаалийн статистикийн тайлангууд

2014 онд манай улсын уул уурхайн бус салбарын экспорт +646 сая ам.долларт хүрч, +30.1 хувиар өсөөд байна. Түүнчлэн өнгөрсөн онд уул уурхайгаас бусад салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал +132 сая ам.доллар буюу +30хувиар өссөн гэсэн эерэг үзүүлэлт гарчээ.

Ингэж 2014 онд гадаад худалдаа, уул уурхайгаас бусад салбарт гарсан ололт, эерэг үзүүлэлтийг цаашид улам баталгаажуулж, илүү жинтэй, олон тооны сайн мэдээ сонсохыг, эдийн засгаа эрүүл бүтэцтэй болгохыг бид хүсч, тэмүүлэх нь зүйтэй юм. Үүний тулд хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдгээр салбарын экспортыг өсгөцгөөе!

Эх сурвалж: Zaluu.com

Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.