Гал түймрийн шалгалт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гал түймрийн  шалгалт хийнэ

Гал түймрийн шалгалт хийнэ

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт  шалгалтыг энэ оны 3, 9 дүгээр саруудад зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, түймэр гарсан үед эхний ээлжинд шуурхай гарч, үүрэг гүйцэтгэх нийслэлийн Аврах анги, Аврах гал унтраах ангиудын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлж, түймэртэй тэмцэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах ажээ. Энэ хавар ихэнх  нутгаар хуурайшилт ихтэй байх төлөвтэй. Иймээс ой хээрийн түймэр гарах магадлал өндөр тул ийнхүү хяналтыг чангатгах аж. 

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Монголд анх удаа дэлхийн брэндүүдийг 80 хүртэл хувиар хямдрууллаа
Монголд анх удаа дэлхийн брэндүүдийг 80 хүртэл хувиар хямдрууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.