Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг болох жүжигчин Меган Фокс (Megan Fox) хоёр хүүхдийн ээж гэдгийг та мэдэх үү? Тэрээр саяхан Хавай арал дээр амарсан бөгөөд өөрийнхөө төгс бие галбирыг гайхуулжээ. 2014 оны 2 сард тэрээр хоёр дахь хүү болох Боди-гаа төрүүлсэн билээ.
Тэрээр зөв хооллолт, спортын шүтэн бишригч гэдгийг нь түүний алим мэт өгзөг, гэдэс, арьс нь батлах шиг... Меган наранд биеэ шарах ихээхэн дуртай бололтой. Хавайн арлаас гадна тэрээр Номхон далайн эрэг дээр нөхөртэйгөө амарч байсан. Хоёр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг тийм ч хялбар ажил биш учир гэр бүлийн хоёр амралтын өдрүүдээ зөвхөн хоёулаа өнгөрүүлэхийг хүсдэг биз ээ.
Эх сурвалж : caak.mn