Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 40 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Аргын тооллын 10 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 9, Тооно одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Хилэнцүүдийн төлөвлөгөө өнөөдөр эвдэгдэж болзошгүй өдөр
Хонь - (3/21-4/19) 
Ажлаа хэрхэн явуулах талаар хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг. Та удирдлага нь, эсвэл танд маш сайн төлөвлөгөө бий, амжилтын зөвхөн талыг л авчрах хамт ажиллагсдын санаануудын талаар дуугүй байх нь ухаалаг болно. Шинэ ажил, төсөл дээр ажиллахдаа эргэлзэх хэрэггүй, энэ ажил таны нэрийг тэргүүн байранд аваачна. Хүүхдүүдийн дунд байж хамт тоглох нь нэг төрлийн эмчилгээ болох бөгөөд тэдэнд дотоод сэтгэлээ хуваалцах боломж олго. 

Үхэр - (4/20-5/20) 
Хүч шаардсан ажил эсвэл дасгал хөдөлгөөн хийх, мэдээлэл олж авах, хайр дурлалынхаа төлөө тэмцэхтэй холбоотой өдөр. Түнштэйгээ хамтран ажиллах, дарга удирдлагадаа хүсэлт гаргах, хандахад тааламжтай. Нэмэлт орлогын эх үүсвэр хайх эсвэл өөр салбарт хүч үзэх оролдлого амжилттай болохыг од эрхэс амлаж байна. Та энэ өдөр бодсон санасанаа маш хялбархан хэрэгжүүлэх бололтой. Өөдрөг үзэл, сэтгэл татах чадвар, логик сэтгэлгээ тань түншээ өөртөө татахад тусална. 

Ихэр - (5/21-6/21) 
Ажлын идэвхи дээд цэгт хүрнэ. Сэтгэл санаагаар өөдрөг байх, шинэ мэдээ авах, эргэн тойрныхонтойгоо шинээр харилцаа үүсгэхэд тааламжтай өдөр. Бүx чиглэлд ажиллах тааламжтай нөхцөл бүрдэнэ. Ихийг санаархвал ойр дотнын хүмүүсийн үзлийг мартаж болохгүй. Та хэн нэгнээс санхүүгийн хараат байдалд орох нь. Бологоомжгүй үг, сөрөг сэтгэл хөдлөлийн  тэсрэлт зэрэг нь түншүүдтэйгээ харилцаагаа таслахад хүргэнэ. Ажил хэргийн холбогдолтой баримт бичигтэй харьцахдаа болгоомжтой бай. 

Мэлхий - (6/22-7/22) 
Өнөөдөр та онцгой эрч хүчтэй байна. Шинэ ажил эхлэх, аялах, спортоор хичээллэхэд таатай. Үдээс өмнө амьдралын эрч хүч нэмэгдэхэд мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд найз нартайгаа харилцах харилцаанд, мөн ер нь цаашдын хувь заяаны байдалд сайнаар нөлөөлнө. Энэ цаг үе нь хурим хийх эсвэл томоохон зүйл зохион бүтээх, аялал амралтанд таатай. Үдээс хойш амлалтандаа хүрэх, их хугацааны гэрээ байгуулах ажилд анхааралтай хандах хэрэгтэй.Таны сексийн татах чадварыг эсрэг хүйсийн хүн анзаарах болно. Үйлдвэрлэлээ шинээр зохион байгуулах, үнэт зүйлс худалдан авах мөн удаан хугацааны хэрэглээний эд зүйл худалдан авахад тохиромжтой. 

Арслан - (7/23-8/22) 
Эрүүл мэндэд туйлын эмзэг байх ба энэ нь олон таагүй явдлуудын шалтгаан болно. Халдвар авах, үрэвсэл сэдрэх магадлалтай. Өвчнөөс урьдчилан сэргийлэх өвсний ханд уувал танд хэрэгтэй. Гал махбодитой Арслангуудад их өлсөх зохимжгүй. Мөн хоолоо байнга сойх нь танд тааламжгүй. 

Охин - (8/23-9/22) 
Хоёрдмол өдөр. Өнөөдөр амжилт бүтэлгүйтэл ээлжилнэ. Найз нөхдийн харилцаанд хүндрэл үүсч, хувийн амьдралдаа урам хугарна. Гэвч хувийн асуудалдаа хэт төвлөрч болохгүй. Удахгүй бүх зүйл хэвийн болно. Хүн чанараа бүү алд. Зөн билэг, эрүүл саруул ухаандаа найд. Таны амьдралдаа зүдэрч олсон бүхэн хоромхон зуурт үгүй болох байдал хэзээ ч гарахгүйд итгэж болно. Харин түүхийн сэдэвтэй ном зохиол уншихыг танд зөвлөе. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Идэвхтэй тайван бус зан ааштай хүмүүсийн амьдралд олон өөрчлөлт, зөрчлүүд тохиолдоно. Тэд түрэмгий байдал, эрсдэлд дуртай. Мөн мөнгөө түргэн эpгэлдүүлж байх сонирхолтой. Амьдралын хэв маягаа цэгцэл. Хэмжээгээ мэдэх нь таны үндсэн чиглүүлэгч байна. Хосуудын амьдрал энгийн байна. Хэн нэгний зөвлөгөөг дагах хэрэггүй энэ нь таныг эвгүй байдалд хүргэнэ. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаар. 

Хилэнц - (10/23-11/21) 
Хилэнцүүдийн төлөвлөгөө өнөөдөр эвдэгдэж болзошгүй өдөр. Учир нь нар энэ ордонд байрлахгүй бөгөөд таны өөрийн чинь хувь тавилан эсрэг байрлалд байна. Шинээр хүнтэй танилцах, харилцаа холбоо тогтооход таагүй байна. Жоохон дүрсгүйтэж сахилгагүйтсэн ч адал явдал бүхэн эерэгээр төгсөнө. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргахгүйн тулд ойр дотныхонтойгоо сайн зөвлөлд. Ирээдүйг эрүүл ухаанаар тооцоолж сур. 
Дэлгэрэнгүй 
Пүрэв, 2015 оны 10 сарын 22 
Нум - (11/22-12/21) 
Азтай нөхцөл байдал таныг хүнд нөхцөл байдлаас ашигтай гарахад тусална. Романтик уулзалтууд гайхалтай адал явдалд хүргэнэ. Боловсрол, спорт, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Өдөр нь та хэлэлцээр хийж буй хүн мэт байвал зүгээр. Албан ёсны болоод бусад уулзалтууд дээр согтууруулах ундаа бүү хэтрүүлж хэрэглэ. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, хэн нэгнээс дэмжлэг авах шаардлагатайг зөвлөж байна. Уур бухимдлыг илүүд үзвэл асуудлыг улам хурцатгах болно. 

Матар - (12/22-1/19) 
Урьдын гэрээ хэлэлцээрийн талаар арга хэмжээ авахгүй бол найз нөхөд эсвэл ивээн тэтгэгчтэйгээ харьцаа тасрах магадлалтай. Сүүлийн арав хоног хамгаалалт дутагдсанаас ихээхэн хүч авах нь. Та өөрчлөлтөд дургүй ч амьдралд шинэ сонирхол хайж, ирээдүйгээ өөдрөгөөр хар. Хэрэв танд тавьсан зорилго байвал одоо л хийж эхлэх цаг нь мөн. Хэрвээ ажлын гүйцэтгэл тогтвортой байвал одоо цалингаа нэмүүлэх хэрэгтэй болжээ. Ядаж л ойрын ирээдүйд боломжтой эсэхийг лавла. 

Бумба - (1/20-2/18) 
Өнөөдөр олон Хумхынхан урам зоригтой байж хэрэгтэй бүхий л эрч хүчийг зарцуулна. Үр бүтээлч чадвараа бодит байдалд ашигла. Энэ нь танд шинэ үйл ажиллагаа эхлэх, амьдралын хэв маягаа өөрчлөх, тэр ч бүү хэл оршин суугаа газраа солих боломжуудыг илт өсгөхөд тусална. Өнөөдөр шинэ танилтай танилцах бөгөөд түүнд өөрийгөө ямар их ашигтай, гайхалтай хүн болохыг танилцуулж чадна. Эсвэл санхүүгийн сууриа тавьж чадна, Та худалдан авахыг хүссэн бүхнээ авах бөгөөд энэ нь ашигтай байна. 

Загас - (2/19-3/20) 
Хэрэв та  гадаадад гарах гэж байгаа бол санхүүгийн асуудлаа эргэн нэг харах хэрэгтэйг зөвлөж байна. Шинэ шашны сургаалыг судалдсанаар ямар нэгэн бүлгэмд хамрагдаж болзошгүй. Гадаадын хүмүүсээс болгоомжил. Оюун санаагаа хамгаал. Хүн болгонтой харьцаагаа цэгцэлж гүнзгийрүүлэхийг хичээ. Зорилогодоо хүрч болох хэрэглүүрийг сонго. Дэмий эрсдэж болохгүй. Зүүднийхээ талаар хэнд ч ярих хэрэггүй. 
”Оюутан мисс-2015”-д оролцогч охидыг танилцуулъя
”Оюутан мисс-2015”-д оролцогч охидыг танилцуулъя
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.