Занданшуулсан шарил Архангайн Цахир сумаас алдагдсан байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд
Занданшуулсан шарил Архангайн Цахир сумаас алдагдсан байж болзошгүй

Занданшуулсан шарил Архангайн Цахир сумаас алдагдсан байж болзошгүй

Нийслэлээс занданшуулсан шарил олсон тухай мэдээллийн араас янз бүрийн таамаглал яригдаж байна. Зарим мэдээллүүд нь хоорондоо зөрж  эхлэв. Анх уг шарилыг  Ховд аймгийн нутгаас олж хотод авчирсан гэж байсан бол одоо Архангайн Цахир сумаас 70 гаруй км зайд байсан Өвгөн гэсэр ламын шарил  байж болзошгүй гэх болов. Гэхдээ аль нь ч байсан яах аргагүй эрт дээр үед амьдарч байсан манай гэгээнтэнгүүдийн нэгнийх нь занданшуулсан  шарил  мөн ажээ.  Шарилыг шинжлэн судлах, нэрийг тогтоох ажлын  хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсэгт бурханч лам Г.Пүрэвбат орсон байна. Архангайн Цахир сумын нутагт амьдарч байсан Өвгөн гэсэр ламын удмынхан тус суманд  одоо ч амьдарч буй аж.  Тэнд Байцын дуган хэмээх дуган байжээ. Энэ дуганын ойролцоох Халзанбүргэдэй уулыг  олноо Өвгөн гэсэр лам хэмээгдэх Чүлтэмжамц ламтан 100 цагаан морь унасан лам нарыг дагуулан очиж аравнайлан тариж байсан гэнэ. Өвгөн гэсэр ламтаны шарил тэндээс холгүй оршдог бөгөөд саяхан болтол өндөгдөөгүй байсан гэж нутгийнхан нь ярьдаг ч тагнуул, цагдаагийнхан газар дээр нь шалгах шаардлагатай болоод байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.