Дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ял оноожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ял оноожээ

Дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ял оноожээ

1990-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл “Ноёд групп”-ын хэмээн нэрших болсон  Г.Буяндоржийн  хэргийг эрүүгийн цагдаагийнхан олон жилийн турш мөрдөн шалгасан юм. Анх түүнийг “Цэнг трейд” компанитай байгуулсан гэрээгээ зөрчиж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байжээ. Мөн Дархан дахь архины үйлдвэрлэлийн асуудлаар “ороогдож”,  цагдаагийн ажилтнуудад  хээл хахууль өгсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөж байлаа. Энэ тухай Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албаны дарга асан Галдаа “Түүнтэй холбоотой ийм хэргээр цагдаагийнхан шалгагдаж байсан” гэж байв. Тэгвэл Г.Буяндорж болон түүний үеэл дүү Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд гэх Ч.Ууганбаяр, Дамдиндорж  нарын зургаан хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд өнгөрсөн баасан гарагт шүүн хэлэлцжээ. Тэд бүлэглэн бусдаас 1.2 сая ам.доллар залилж авсан онц хүнд гэмт хэрэгт ял сонссон байна. Анхан шатны шүүхээс Г.Буяндоржид 2.3 жилийн ял оноосон бөгөөд харин Д.Батжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдад нь тогуулийн ял оноожээ. Г.Буяндоржийг  хүмүүс  дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр нь сайн мэдэх юм.  

Б.Баяр

Tumen.mn

Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлж, хугацаанаас нь өмнө суллахаар боллоо
Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлж, хугацаанаас нь өмнө суллахаар боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.