Гурван сайхныг өөртөө үлдээ бүсгүй минь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 37 секунд
Гурван сайхныг өөртөө үлдээ бүсгүй минь

Гурван сайхныг өөртөө үлдээ бүсгүй минь

 

 

Өрөөл чамайг юу гэж хэлэх нь хамаагүй
Өөрийгөө үлэмж сайхан гэдэгт итгэ бүсгүй минь
Харцаараа талимаар,хайраараа бусдыг бялхуул
Харах бүрт толинд буй тэрбээр 
Хамгаас сайхан үлэмж төгсийг өөртөө үлдээ бүсгүй минь

Бал бурам,гашуун нясуун нь холилдсон ч
Бардам зангаа бүсгүйн сэтгэлээр тэтгэ
Санаа урваж итгэл алдарсан ч
Сэтгэлийн сайхныг өөртөө үлдээ бүсгүй минь

Амьдралын эрээн бараан нугaчаанд
Алдсан ч аз жаргалаа дахин хай
Тэнгэр цэлмэж үүл сарнидаг юм
Тэвчээрийн сайханыг өөртөө үлдээ бүсгүй минь

С.Амина

Дээд шүүхэд хууль тогтоох эрх бий юу?
Дээд шүүхэд хууль тогтоох эрх бий юу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.