Гэр бүлээ умартсан Н.Номтойбаяр Айл гэр үймүүлсэн “Киви” хамтлагийн П.Алтанцэцэг нар баригдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Гэр бүлээ умартсан Н.Номтойбаяр Айл гэр үймүүлсэн “Киви” хамтлагийн П.Алтанцэцэг нар баригдав

Гэр бүлээ умартсан Н.Номтойбаяр Айл гэр үймүүлсэн “Киви” хамтлагийн П.Алтанцэцэг нар баригдав

papaТөр түмнийхээ хайр хүндэтгэлийг даан ч нэг даадаггүй эрхмээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тодроод байна. Түүнийг хийсэн ажил, санаачилсан хуулиараа анги хамт олноо манлайлах бус авгай хүүхэн, хутга шөвгө, зодоон цохионы асуудлаар онцгойрдог гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу? Түүний талаарх сөрөг мэдээлэл, холбогдсон хүүхнүүд, зодсон зодуулсан хүмүүс, “хээл хахууль” гээд тоочоод байвал ундраад л байна. Тэрбээр одоогоос 4 жилийн өмнө Тэрэлж дэх 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд Б.Мандухай хэмээх бүсгүйтэй маш нууцлаг хурим хийж, насан туршдаа бие биенээ үнэнч хайраар хайрлахаа амлаж байсан. Харин түүний амлалт сонгуулийн мөчлөгтэй адил 4 жил хүчинтэй байдаг бололтой. Сүйн цагаан хуриман дээрээ ирсэн зочдын өмнө өгсөн Н.Номтойбаярын амлалт нэгэн дууч шувуухайн энгэрт мартагджээ. Тэрээр өнгөрсөн намраас эхлэн “Киви” хамтлагийн дуучин Агийтай болзох болсон талаар олон эх сурвалж онцолсон. Бүүр Агийг бөөгийн хүчээр Н.Номтойбаярыг өөрийн болголоо хэмээн бичсэн эх сурвалж ч бий. Өдгөө Н.Номтойбаярынх гэдэг айл 2 охинтой. Түүний  бага охин нь оны өмнө төрсөн гэх. Нялх үрээ өлгийнөөс нь салаагүй байхад өөр бүсгүйг амрагласан эрхэм гишүүн энэ удаа газар дээрээ баригдлаа. Тэрээр энэ сарын 18-нд Миатын шууд нислэгээр дуучин Агийтай хамт Герман улсыг зорьсон бөгөөд өнөөдөр үүрээр 05-40 минутанд Буянт Ухаад газардлаа.Тэд хамтдаа “business” ангилалаар ниссэн байна. Онгоц газардсан даруйд тэд хамтдаа Н.Номтойбаярын 70-77 улсын дугаартай “Land Criuser ” маркийн машинд сууж “Blue Skye” зочид буудалын нууц хаалгаар орсон юм. Нялх үрсээ, эхнэрээ умартсан эрхэм гишүүн ичиг ичиг. Харин Монгол журамт бүсгүйн аалиа гээж нялх хүүхэдтэй айл гэрийг үймүүлсэн П.Алтанцэцэг юу бодож байгаа бол гэдэг сонирхолтой. Гадны улс орнуудад ажил хэргийн асуудлаас бус амин хувийн асуудлаа шийдэж чадалгүй, амрагаа ил гаргасан улс төрчид ихэнх нь саналаараа огцордог. Харин энэ удаа тулах төрийн багана болсон Н.Номтойбаяр яах бол? Бид тун удахгүй илүү тод зургуудыг уншигчиддаа хүргэх болно.

Эх сурвалж: Папараци.мн

 

 

 

 

 

 

 

 

 

 
Фэйсбүүк мэдээ: “Халла Кореан” рестораны хачир нь “Түлхүүр”
Фэйсбүүк мэдээ: “Халла Кореан” рестораны хачир нь “Түлхүүр”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.