Өнөөдөр “Taxi” нээлтээ хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Өнөөдөр “Taxi” нээлтээ хийнэ

Өнөөдөр “Taxi” нээлтээ хийнэ

 

taxi"Twins Film" студийн бүтээл "Такси" инээдмийн уран сайхны өнөөдөр "Өргөө-1" кинотеатрт 16:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус киноны ерөнхий продюссерээр Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар "Fine Art" студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар н.Нарангэрэл, ерөнхий зураачаар н.Гүен нар ажилласан байна.

Киноны нээлтийн үеэр "Улаанбаатар" такси компаний ажилчид кинотеатруудад үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. "Такси" киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт амилуулсан бөгөөд энэ нь түүний анхны гол дүр нь юм байна. Харин дүрүүдэд жүжигчин найруулагч С.Баттулга, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Өнөржаргал зэрэг олны танил жүжигчдээс гадна инээдмийн кино болохоор хошин урлагийн жүжигчид, залуу уран бүтээлчид гээд олон уран бүтээлч оролцон тогложээ.

Б.ГЭРЭЛ

Тосгон зарна (видео)
Тосгон зарна (видео)
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.