Энэ жилийн Next Stop наадмын “Алтан Гэрэгэ”-ийн эзэн хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
Энэ жилийн Next Stop наадмын “Алтан Гэрэгэ”-ийн эзэн хэн бэ?

Энэ жилийн Next Stop наадмын “Алтан Гэрэгэ”-ийн эзэн хэн бэ?

“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулаад 22 жилийг ардаа үджээ. Энэхүү  наадмаас  шилдгээр  тодорч  байсан шагналтнууд нь “Бид “Next Stop”-ын оны залуу болсноороо үргэлж бахархаж явдаг” хэмээн өгүүлдэг. Түүнчлэн “Оны Залуу”-аар 28 шилдэг  удирдагч тодорсноос давхардсан тоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд зургаа, УИХ-ын гишүүн 18, сайд 14, Монголбанкны ерөнхийлөгч хоёр хүн болсон байна. Энэ нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг тодорхойлж буй  хэрэг юм.

Тэгвэл  2014 “Next Stop” наадам тун удахгүй болох гэж  байна. Энэ жилийн  шилдгээр нийгэм - улс төр, эдийн  засаг - бизнесийн  салбартаа тэргүүлэгчээр  хэн, хэн  тодрох  нь  олон  хүний  анхаарлын төвд байсаар байна. Энэ оны шалгаруулалтад нийгэм - улс төрийн салбарт 50 гаруй эрхмийг олон нийтийн саналаар нэр дэвшүүлсэн бол  эдийн засаг- бизнесийн салбарт ч мөн 50 гаруй эрхэм өрсөлдөж байгаа аж. Онлайн санал асуулга 12 сарын 11-17-ыг дуустал үргэлжлэх  юм байна. “Оны залуу”-д нэр дэвшиж буй залуучуудын талаарх мэдээллийг http://www.myf.mn/myf/vote сайтаас  үзэхийн  зэрэгцээ саналаа өгч болох  бөгөөд  эцсийн шалгаруулалтыг наадмын үеэр гарган, олонд зарлаж алдаршуулах гэнэ. Анхны Ерөнхийлөгчийг  “Ийм тансаг, ийм сайхан ёолконд анх удаа орж байна” хэмээн ам алдуулж чадсан “Next Stop” наадмын 2014 оны “Алтан Гэрэгэ”-ийн  эзнээр хэн тодрохыг хүлээх л үлдлээ.

Эх сурвалж: Tumen.mn

Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд ерөнхий шүүгчээр “туг тахих уу“
Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд ерөнхий шүүгчээр “туг тахих уу“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.