Ц.Нямдорж: Ийм “73”-ын бүлэгт орохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Ц.Нямдорж:  Ийм “73”-ын бүлэгт орохгүй

Ц.Нямдорж: Ийм “73”-ын бүлэгт орохгүй

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Засгийн газраа байгуулах асуудлаар парламетад суудалтай  намуудтай зөвшилцөж байгаа.  Гэвч “Удаашралтай байна” гэсэн шүүмжлэлийг  иргэдийн зүгээс өгч эхэллээ.  Одоо МАН-тай зөвшилцөх ажил тунаж үлдсэн бөгөөд  ажлын хэсгүүд  байгуулагджээ.  АН-ын ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн М.Батчимэг, МАН-ынхыг  УИХ-ын гишүүн Су.Батболд  ахалж  байна. Ажлын  хэсгүүд  эхний уулзалтаа өчигдөр хийсэн боловч тодорхой шийдэлд  хүрч чадсангүй.  Аль, аль тал нь тодорхой санал ч хэлсэнгүй. Гэхдээ  манай улсад  эдийн засгийн хямрал нүүрлээд байгааг  хүлээн зөвшөөрцгөөлөө.

МАН-ынхан Бага  хурлаараа зөвшилцлийн асуудлыг  хэлэлцэж шийднэ гэж байгаа ч  тус намын зөвлөхүүдийн танхимаас “Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж хамтарч ажиллах нь зүйтэй” гэсэн зөвлөмж  өгсөн нь энэхүү хурлын  эцсийн шийдлийг  хэлээд өгөх шиг болсон. Иймээс  зарим ойворгон хэсэг нь аль хэдийнээ хөдөлгөөнд орж,  сандал суудлын мөрөөдлөө ил гаргах болов. Харин Ц.Нямдорж  гишүүн  тунирхаж байна. Тэрбээр  “АН-ынхан МАН-ыг хоёр  жил бүлэггүй явуулж,  Байнгын хороонд оруулалгүй  мөн хоёр жил болсон. Одоо муухай царайлчихаад засагт хамтраач гээд хадаг бариад гуйж байна. Ер нь олигархи бүлэглэл бий болчихоод байгаа шүү дээ. Тиймээс  ийм “73”-ын бүлэгт орохгүй”  гэв.  Улс төрийн эгзэгтэй энэ цаг мөчүүдэд  улс төрчдөөс  янз бүрийн авир араншин  цухалзах бололтой.  Мөн үнэ цэнтэй зөвлөмж, хатуу сануулга өгөх хүн ч цөөнгүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Шинэ Засгийн газар хуучин Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлээд нэмэргүй” гэж байна. Зөвшилцлийн хүрээнд эдийн засгийн хямралаас хэрхэн яаж гарах  ерөнхий чиглэлийг намууд ойлголцохоос аргагүй тул шинээр бүрдэх Засгийн газарт тэр ийнхүү хатуу сануулсан болов уу. Зөвшилцлийн  сүүлчийн хугацаа  ирэх сарын 5-нд дуусна. Яаравчлах л хэрэгтэй болж дээ.

Б.Баяр

tumen.mn

Бейoнсегийн дэлхийг уйлуулсан бичлэг
Бейoнсегийн дэлхийг уйлуулсан бичлэг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.