Хүн яагаад халуурдаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
Хүн яагаад халуурдаг вэ?

Хүн яагаад халуурдаг вэ?

Халуурах

Халуурах гэдэг ньөвчин биш ба харин биед ямар нэг зүйл эмх цэгцгүй байгаагийн шинж. Халуун нь биеийн халуун болох целсийн 38 хэм хүрдэг. Хэрэв халуун нь 40 хэм хүртэл нэмэгдэж, энэ нь удаан үргэлжлэвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

 

Халуун яаж үүсэх вэ?

Бактерин халдвар, вирус эсвэл мөөгөнцөр зэрэг нь өвчин үүсгэгч юм. Эдгээр нь халууныг үүсгэгч, түгээгч бодис ба тархин дахь  халууны төвд нөлөөлдөг. Халуурал нь дааран, дагжин  чичирэхээс эхэлдэг.

Халуурах үед толгой, үе мөч өвддөг. Биеийн халуун нэмэгдэхийн хирээр дээрх олон Бактер, вирусууд үхжидэг. Халуун нь энэхүү бие эрхтэнд өвчин үүсгэгчтэй тэмцэхэд тусалдаг. Ингэснээр биед явагдаж буй нөлөөлөл нь халдварыг устгаж биеийг хамгаалах, эдгээх шатанд оруулдаг. Иймд шууд халуун буулгах эм уух хэрэггүй байдаг.

 

Зөвлөгөө ба авах арга хэмжээ

–          Биеэ ядраалгүй мөн ачаалалтай ажиллахгүй байх.

–          Өдөр болгон багаар бодоход 2 литр шингэн уух хэрэгтэй. Ачаалалтай ажлын үед биеийг хамгаалах хэрэгтэй бөгөөд иймд шаардлагатай шингэнийг авч байх ёстой.

–          Өрөөн дэх агаарын дундаж чийгшил  70-%тай байх.  Агаар чийшүүлэгч байрлуулж эсвэл нойтон чийгтэй алчуур өлгөх.

–          Халуун нь өндөр температурт буурдаг тул хөлийг боох нь тустай ба 20 орчим минут хүйтэн алчуураар шилбээ ороох нь тустай.

–          Өвчин намдаагч эм,  халуун буулгагч эм нь үе мөч өвдөх болон халуун буулгахад тус болдог.

–          Ургамлын гаралтай халдваргүйжүүлэгч, витамин, эрдэс бодис зэрэг нь өвчлөлийн хугацааг богиносгох эсвэл сулруулдаг.

–          Халууны шилийг гэрийн аптект заавал байлгах ёстой. Яг тодорхой халууныг шалгах нь маш чухал, ингэснээр зөв хэрэгтэй арга хэмжээг авч болно. Харин хүүхдэд электрон халуун шил эсвэл чихний халууны шил хэрэглэх хэрэгтэй. Энэ нь маш богино хугацаанд халууны хэмжээг тогтоодог.

 

Хэр өндөр халуун нь хүний биед аюултай вэ?

Халууны хэм                                   арга хэмжээ

36,3 – 37,4хэм                                   хэвийн дулаан

37,5 – 38,0 хэм                                  халуун нэмэгдсэн – хор нөлөөгүй,

38,1 – 38,5хэм                                   жирийн халуурал

39,1 – 39,9хэм                                   өндөр халуун – удаан үргэлжилж аажмаар

буурдаг эмчид хандах хэрэгтэй .

40,0 – 42,5хэм                                   маш өндөр халуун – яаралтай эмч дуудах  хэрэгтэй.
42,6 хэм                                           амь насанд аюултай халуун.


Эх сурвалж: Unen.mn

Бяцхан үрсээ “Эрдмийн хаант улс-1” номтой нөхөрлүүлээрэй
Бяцхан үрсээ “Эрдмийн хаант улс-1” номтой нөхөрлүүлээрэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.