“Р.Бурмаа ботго тугал ялгадаг байгаа даа”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 11 секунд
“Р.Бурмаа ботго тугал ялгадаг байгаа даа”

“Р.Бурмаа ботго тугал ялгадаг байгаа даа”


 Намын квот, намд зүтгэсэн цаг хугацаа, өнгө мөнгө гээд олон зүйл нь тухайн улстөрчид нөлөөлөхөөс биш ард түмэн улс орны эрх ашигт нийцнэ гэж байдаггүй бололтой. Үүний хамгийн сонгодог жишээгээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг нэрлэж болно.

Саяхан томилолтоор хөдөө явж, нэг малчин өвгөнтэй ярилцлаа. Малын жилбэ, газрын гарц, айсуй зуны шинж гээд гээд малчинтай уулзсан хүн юу эсийг ярилцах билээ дээ.

 

     Гэтэл мань өвгөн миний яриаг өөр тийш эргүүлж, “Мал аж ахуйн орны Хүнс хөдөө аж ахуйн сайд нь ботго тугал ялгадаг л байгаа даа. Нүүдэлчдийн амьдралд санаа тавих ёстой салбар нь энэ яам биз дээ. Яана даа. Ер нь нүүдэлчдийн соёлыг тээж яваа хэдэн малчид ч бүр мартагдах нь байна даа” хэмээн инээмсэглэж суусан юм. Арай ч ботго тугал ялгахгүй байна гэдэг бол хэтрүүлэг байх. Гэхдээ Р.Бурмаа энэ салбарт ямар ажлын дадлага туршлагатай хүн бэ. Хаана өсч төрсөн ямар мэдлэг боловсролтой хүн бэ гэхээр өөрийн эрхгүй малчин өвгөний үг санаанд бууна.

 

      Нийслэлд төрж өссөн Р.Бурмаа, нийслэлийн 52 дугаар сургууль төгсч, 1982 онд БНБАУ-ын Софи хотод техникийн чиглэлээр суралцан төгсөөд үүнээс хойш ШУА-ын физикийн хүрээлэнгээс эхлээд өнөөдрийн өндөрлөгт хүрэн хүртлээ хүрээнээс гарах ажил лав нэгийг ч хашаагүй нь намтар дээр нь бичээстэй байна лээ. Тодруулбал, ботго тугалын бэлчээрт очоогүй хэрэг. Юутай ч 1982 оноос хойш өнөөдрийг хүрэхэд тэрээр газар тариалангийн бүс нутагт очих алба нэгийг ч хашсангүй, ядахад. Малын бэлчээрт бол бүр ч үгүй. Тэгэхээр сайх өвгөний хэлдэг үг яах аргагүй үнэнд дүйж очно.

 

      Тэгээд өвгөн цааш өгүүлрүүн “Манай газар тариалан сэргэх янз орж байсан. Одоо ч бүр мөсөн өнгөрлөө дөө. Энэ Бурмааг чинь гаднаас будаа шахахын тулд сайд болгосон гэж дээр нэг хот суурингийн нэг хүүхэд хэлэх юм. Цаана нь том бүлэглэл байна ч гэх юм. Тэгээд мэдээлэл сонсч байтал нэг тиймэрхүү юм болжээ дээ. Манай салбарт лав тохирох хүн биш” хэмээн толгой сэгсэрсэн юм.

 

      Дөрвөн цагийн эргэлтэд малын бэлчээрт явж байдаг энэ өвгөн ямар их зүйлийг мэдэж, ямар зүйлд шаналж байгааг харахад гайхмаар. Манай тариаланчид 2014 онд чамгүй будаа хурааж авсан ч Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нь бусадтай хуйвалдаад  гаднаас будаа авчихсан тухай мэдээллийг бид мэднэ. Тодруулбал, манай тариаланчид 440 мянган тонн будаа хураан авчээ. Тэгтэл хавар зун намрын салхинд борви бохисхийлгүй ажилласан тариаланчдын будааг үнэгүйдүүлж, ОХУ-аас их хэмжээний будаа оруулж ирсэн. Энэ бол сайх өвгөний хэлдгээр улстөр дэх бизнес бүлэглэлийн явуулж байгаа ажил шүү дээ.

 

       Гэхдээ энэ ажил бол Р.Бурмаа сайдын эхлүүлсэн ажил биш гэдгийг онцлох хэрэгтэй. Ш.Түвдэндорж хэмээх нөхөр хэдхэн сар сайдын суудалд залрахдаа эхлүүлсэн ажил. Харин Р.Бурмаа үүнийг нь үргэлжлүүлж байгаа бололтой. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Р.Бурмаа сайд болсныхоо дараа тариалан эрхлэгчидтэй уулзсан ч энэ байдлыг хэвээр нь үргэлжлүүлнэ гэдгээ хэлж, тариаланчдынхаа уурыг бараад авсан.

 

    Өнгөрөгч онд манай улс дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй илүү гарахаар будаа хураасны зэрэгцээ хоёр сая 500 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр ашиглалтад оруулсан. Гэтэл ОХУ-аас 15 сая ам.долларын будаа оруулахаар компаниуд алалцаад эхэлчихсэн байгаагаас харвал үүний цаана ихээхэн ашиг сонирхол нуугдаж байна гэсэн үг.

 

     Уг нь Р.Бурмаа сайд ажлаа үүнээс л эхлэх ёстой байв. Гэтэл ажил эхэлсэн даруйд л тариаланчдынхаа хөдөлмөрийг үгүйсгээд эхэлсэн нь өнөөх улстөр дэх бизнес бүлэглэлийн үе залгамжилсан халаа болж таарах гээд байна.

 

 

Ч.Дорж

 

Эх сурвалж: www.unen.mn

Үзэгчид “Жаргалд умбасан Улаанбаатар” шоу тоглолтоос инээдээр цалгиж байна/фото/
Үзэгчид “Жаргалд умбасан Улаанбаатар” шоу тоглолтоос инээдээр цалгиж байна/фото/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.