Баян-Өлгий аймагт тарваган тахал гарч, нэг гэр бүлийн хоёр иргэн нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Баян-Өлгий аймагт тарваган тахал гарч, нэг гэр бүлийн хоёр иргэн нас баржээ

Баян-Өлгий аймагт тарваган тахал гарч, нэг гэр бүлийн хоёр иргэн нас баржээ

Баян-Өлгий аймагт тахал гарч, нэг гэр бүлийн хоёр иргэн нас барсан байна.

Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн гэр, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхаар хориглосон шийдвэр гаргалаа. Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарна. Иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулжээ. 70427049, 98425101 дугаартай утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэж Баян-өлгий аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

 
GoGo Facebook Хуудас
 
 
Монгол цагдаа vs Хятад дэлгүүрийн хамгаалагч=Х.Тэмүүжингийн шинэчлэл
Монгол цагдаа vs Хятад дэлгүүрийн хамгаалагч=Х.Тэмүүжингийн шинэчлэл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.