Автобусны жолооч 4 хүн дайрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Автобусны жолооч 4 хүн дайрчээ

Автобусны жолооч 4 хүн дайрчээ


2015 оны 4 дүгээр сарын 20-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 390 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  301 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17  бүртгэгдэж  22  хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 4.  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БГД-ийн нутаг Туулын 2 дугаар гудамжинд Х.Сонота маркийн авто машины жолооч нь явган зорчигч 43 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын  газрын орхин явсан.

БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө  Кино үйлдвэрийн урд замд Эмсид ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 27 настай эрэгтэй Г нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн.

Зам тээврийн осол нь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаар үйлдэгддэг учир бусад төрлийн гэмт хэргээс хөнгөрүүлж үздэг. Гэтэл зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж явж байгаа жолооч нар нь  ослыг харсан хүн байхгүй,  илрэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж  ослын газрыг орхиж  зугатаадаг. Хэрэв зам тээврийн осолд холбогдсон бол та жолоочийн үүргээ биелүүлэн аль ойр байгаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ мэдээлэл өгөх, хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгтэйг анхааруулж байна. 

Эх сурвалж: www.dorgio.mn

Г.Сарангэрэлийн гомдлыг 26-нд хэлэлцэнэ
Г.Сарангэрэлийн гомдлыг 26-нд хэлэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.