Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн цаад шалтгаан юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 20 секунд
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн цаад шалтгаан юу вэ?

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн цаад шалтгаан юу вэ?

АН дотроо олон фракциудаас бүрдсэн. Тэдгээрээс  УИХ-д суудалтай  гишүүдийн тоо,  “хүн  хүчээрээ” томд ордог нь “Алтан гадас”, “Шонхор”  фракци юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсны дараа нам доторхи фракциудын  нөлөөлөл идэвхжиж эхлэсэн. АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан “Алтан гадас”  фракцийн  тэргүүн Н.Алтанхуяг, өөртэй нь гол өрсөлдөгч “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболдтой  “тохиролцоонд хүрч”  ҮЗХ-ийн хурлаар  түүнд намын даргын суудлаа найр тавин өгснөөр, “Алтан гадас” –ийн хүн, Шинэчлэлийн ЗГ-ийн ХЭГ-ийн даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэх асуудалд тэд санал нэгдсэн. Тэгвэл  Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаараа өгөн байж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад  зүтгүүлэхийн учир юу бэ? Үүнийг ажиглагчид хэд хэдэн өнцгөөс харж, тайлбарлаж байна. Тухайлбал:

–       Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосноор өөрийн бодлогоо засагт үргэлжлүүлэх

–       Шинэчлэлийн Засгийн газрын “унагахад” гар бие оролцсон  өөрийн намын УИХ-ын гишүүдэд  шинээр байгуулагдах засгаас “бялуу” хүртээхгүй байх

–       Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж  ажиллах

–       Өөрийгөө болон өөрийн зөвлөх,  хамаатан садан, ойр тойрны хүмүүсийг авлига,  төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан “хэргийг хав дарах”, улмаар  тэднийг  хууль шүүхийн  байгууллагын хаалга татуулахгүй байх

–       Шинэчлэлийн Засгийн газрын зарим сайдуудыг сайдын суудалд нь үргэлжлүүлэн ажиллуулах

–       “Алтангадас” франкийн нөлөө хүчийг  АН, засаг төрд хэвээр хадгалан үлдэх гэх зэрэг зорилгын төлөө гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

Ямартай ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлэхэд АН, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” зөвшөөрсөн бол МАН-ын бүлэг татгалзаад байгаа юм. Гэхдээ Н.Алтанхуяг болон АН түүнийг Ерөнхий сайд болгохын төлөө илүү их хүчин чармалт гаргаж, дахин дахин зүтгүүлэх нь ойлгомжтой харагдаж байгаа юм.

Ц.Мөнх Эх сурвалж shuurhai.mn

Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө
Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.