Инновацын газар "МАРС-Ви" төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Инновацын газар “МАРС-Ви“ төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

Инновацын газар “МАРС-Ви“ төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар өнөөдөр “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор компаниуд, дундын оффисын гишүүд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, олон нийтэд бизнесийн үйл ажиллагааны явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор дэмжиж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийн МАРС-ВИ төслийг дэмжиж, сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийг түшиглэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, инновацын төвүүдэд бойжиж буй гарааны компаниудыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хоёр жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх юм.
Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах бодлогыг баримталж энэхүү санамж бичгийг байгуулж байгаагаараа онцлог аж. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчинг сайжруулан, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран ажиллахаа талууд энэ үеэр харилцан илэрхийлэв.
 
 
УИХ-ын эмэгтэй гишүүд Ч.Сайханбилэгт шаардлага тавьжээ
УИХ-ын эмэгтэй гишүүд Ч.Сайханбилэгт шаардлага тавьжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.