Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын ууган компани “OSMO” үйлчлүүлэгчиддээ зориулан нэгэн шинэ үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлжээ. Тус компаний үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар дагнасан www.osmo.mn вэбсайтын 6 дахь удаагийн технологийн шинэчлэлт нь үйлчлүүлэгчдэд илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад чиглэсэн байна.
Энэ удаагийн шинэчлэлтийн гол давуу тал нь www.osmo.mn вэбсайтад зөвхөн “OSMO” компаний зуучлалаар зарагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, сурталчилгаа байршдаг байсан бол өнөөдрөөс эхлэн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод байрлалтай бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн зараа дурын үйлчлүүлэгч 30 хоногийн турш үнэ төлбөргүй байршуулах боломжтой болж байна.
Үйлчлүүлэгчид өөрийн гар утас, компьютер болон бусад хэрэгслийг ашиглан шинэчлэгдсэн www.osmo.mn сайтад зочлон зараа үнэгүй байршуулах таатай боломж нээгдлээ.