"Хуулиа уншдаггүй юмаа гэхэд хуулийнхаа нэрийг уншчих хэрэгтэй"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
“Хуулиа уншдаггүй юмаа гэхэд хуулийнхаа нэрийг уншчих хэрэгтэй“

“Хуулиа уншдаггүй юмаа гэхэд хуулийнхаа нэрийг уншчих хэрэгтэй“

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 14-нд Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж энэ тухайгаа   “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм.

Тодруулбал, Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй" хэмээн хориг тавьсан. /Ерөнхийлөгчийн хориг бүхий албан бичгийг ЭНД дарж уншина уу/. 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байна. Үндэслэлгүй хориг тавьсан байна. "Оюутолгой"-д давуу байдал өгөх гэж байна гэсэн. Энэ бол ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанид нөлөөлөхгүй гээд цагаан дээр хараар бичсэн. Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтыг дордууллаа гэсэн. Харин ч эсрэгээрээ Үнэ шилжүүлэх татварын хууль байхгүй байна гэсэн учраас оруулж өгсөн. Энэ бол ямар ч үндэслэлгүй зүйл" хэмээн олон нийтэд мэдээллэсэн юм.

Гэтэл Ерөнхийлөгчийн тавьсан хориг тэртээ 10 жилийн өмнө үгүй болсон хуулинд зориулагдсан байжээ. Энэ тухай Сангийн сайд өөрийн цахим хуудсаар дамжуулан түүнийг хуулиа уншиж байхыг анхаарууллаа. Тэрбээр "Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юмаа гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм" хэмээн бичжээ.

Erennews.mn

 

АШУҮИС-ийн резидент эмч нарын цалин олгогдоно гэх мэдээлэ ХУУРАМЧ байжээ
АШУҮИС-ийн резидент эмч нарын цалин олгогдоно гэх мэдээлэ ХУУРАМЧ байжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.