М.Энхсайхан хоёр танхимтай парламентийг санал болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
М.Энхсайхан хоёр танхимтай парламентийг санал болгов

М.Энхсайхан хоёр танхимтай парламентийг санал болгов

Ерөнхий сайд асан М.Энхсайхан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан өөрийн саналыг дэвшүүлжээ. Цахим хуудсаар дамжуулан түүний санал болгож буй гол зүйл гэвэл парламентийн өнөөгийн бүтцийг өөрчлөх явдал аж.  Хоёр танхимтай парламенттай байхаар тооцоолсон хувилбарыг нь  “Үндэсний хэв шинжтэй  гэж хэлж болохоор юм байна”  хэмээн зарим судлаачид үзжээ.  М.Энхсайханыхаар бол парламентийн дээд танхим  нь  Үндэсний их хуралдай, доод танхим нь Улсын бага хурал гэнэ. Үндсэний их хуралдайд Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Үйлдвэрчний эвлэл, Үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Үндсэний их сургуулийн захирлууд, иргэний байгууллагын төлөөллүүд гэх мэт 100 хүн  орохоор төлөвлөжээ. Харин Улсын бага хуралд сонгуулийн пропорциональ системээр сонгогдсон 150 хүн байх аж. Энэ бол зөвхөн М.Энхсайхан болоод  МҮАН-ын цөөн хэдэн хүний л санаа бодол биз. Гэхдээ иймэрхүү янз бүрийн хувилбар дундаас л ирээдүйн сайн төр бүрдэх хойно доо.

Б.Отгон   

tumen.mn

Дэндүү богинохон учрал /Эротик өгүүллэг +18/
Дэндүү богинохон учрал /Эротик өгүүллэг +18/
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.