М.Зоригт: Алдсан гэж түлхэх биш Монголын төрд мэдлэгийг нь ашиглая гэж бодсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
25 минут 44 секунд
М.Зоригт: Алдсан гэж түлхэх биш Монголын төрд мэдлэгийг нь ашиглая гэж бодсон

М.Зоригт: Алдсан гэж түлхэх биш Монголын төрд мэдлэгийг нь ашиглая гэж бодсон

 

9-28-zms

Д.ОЮУНЧИМЭГ

Зам тээврийн сайд М.Зоригттой ярилцлаа.

-Зам тээврийн салбарыг хариуцаад удаагүй байна.Энэ салбар нэлээдгүй шүүмжлэл, хэл амтай гэдгийгхүмүүс хэлдэг. Таны хувьд ажиллах хугацаандааямар ажил хийхээр төлөвлөж байна?

9-28-2-Салбар, чиглэл бүр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ нэг адилхан тал бий. Тэр нь тулгамдсан асуудлыг давж гарах ёстой. Тэгэхээр үүнийг мэргэжлийн боловсон хүчин хийдэг. Тиймээс аливаа зүйлийг шийдэх­дээ олонтойгоо хэлэлцэж, нээлттэй байх зарчмыг мөрдөнө. Сайдын өрөөнд 2-3 хүн сууж байгаад асуудлыг шийддэг байд­лыг зогсоосон. Мөн энэ салбарын мэргэжилт­нүүдийг тараачихсан байгаа юм. Тэднийг цуглуулна гэдэг тийм ч амар ажил биш байна. Хамгийн гол нь ил тод, нээлттэйгээр, мэргэжлийн хүмүүстэй хамтарч шийдвэр гаргах нь хүмүүсийн хардлагыг байхгүй болгоно. Учир нь мэргэжлийн хүмүүс тухайн гүйцэтгэх гэж байгаа ажлыг ямар төвшинд хэрхэн хийх вэ гэдгийг маш нарийн мэдэж байгаа шүү дээ. Эндээс хүмүүст зөв ойлголт, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

-Зам тээврийн салбарын талаарх таны бодол?

-Зам тээврийн яам өөрийн онцлогтой. Аж ахуйн үйл ажиллагаа нь зогссон. Олон мянган мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлээр явдаг. Бид иргэддээ аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх зорилготой ажиллаж байна. Ард түмэн тээврийн бүх төрлийн үйлчилгээг авахдаа санаа зовдоггүй байх ёстой. Үүнийг хийхийн тулд. Хүмүүсээ зөв чиглүүлж, залж, удирдах учиртай. Үүний тулд хамт олноо бүрдүүлэх нь чухал.

-Танай салбарт тендер гэж будлианы эзэн байгаа тухай ярих юм. Тухайлбал, замын ажлын гүйцэтгэгчшалгаруулах тендерийг авахын тулд авлига, хээл хахууль байгааг шүүмжилдэг. Та энэ талаар ямар байрсуурьтай байна?

-Өмнө нь зарим нэг асуудлыг шийдэхдээ 1-2 албан тушаалтан, хэдэн мэргэжилтнүүдээс бүрдсэн үнэлгээний хороо, ажлын хэсэг байгуулан шийдвэр гаргадаг байсан тал бий. Миний хувьд сайд болсноос хойш хамгийн түрүүнд өөрчилсөн зүйл нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ мэргэшсэн боловсон хүчинд үзүүлэх ёстой гэдэг байр сууриа ойлгуулсан. Тухайлбал, автозамын асуудлыг шийдвэрлэхдээ Монголын автозамчдын холбооны экспертүүд судлан нийт гишүүдийн хурлаар тайлагнаж хамгаалдаг байх учиртай. Гэхдээ энэхүү хуралдаан нээлттэй болох бөгөөд хуралдааныг үймүүлэхгүй байх ёстой. Ер нь ямар ч ажлыг хэрүүл маргаан, хардалт сэрдэлтгүйгээр хийж болдог. Хэрвээ далд байдлаар хийж байгаа бол асуудал байна гэж ойлгох хэрэгтэй.

-Та саяхан зүүн аймгийн замыг шалгаад ирсэн. Ер нь таныг хатуухан шийдвэр гаргах үед ямар нэгэншахалт, дарамт гарсан уу?

-Зүүн аймгийн замыг шалгах үед намайг авлига авсан тухай мэдээллийг хэвлэлээр гаргана гэх мэтээр янз бүрийн мессеж ирсэн. Гэхдээ надад бусдаас эмээх зүйл байхгүй. Тэр үед нь би олон нийтэд ямар дугаараас, ямар мессеж ирснийг шууд зарласан. Тэгэхээр надтай ийм байдлаар харьцаж болохгүй гэдгийг мессежний эзэн болон бусад хүмүүс ойлгосон байх. Мэдээж тухайн үед нөлөө бүхий хүмүүсээс гадна улстөрчид утасдаж байсан ч би утсаа аваагүй. Мөн маш олон мессеж ирсэн, ганц ч хариу бичээгүй.

-Зүүн аймгийн зам дээр зөрчил дутагдал, тулгамдсан асуудал байсан. Гэтэл гүйцэтгэгч компаниудалбаныхныг яаж аргацаах вэ гэсэн байдалтай хандаад байгаа нь ажиглагдсан?

-Асуудалд хөнгөн, гоомой хандаж болохгүй юм байна гэдгээ тэд ойлгосон байх. Тухайн замд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийн гүйцэтгэж чадах ажлаа авч, чадахгүй хэсгээ хураалгасан. Тэгэхээр тэрхүү хураасан замд өөр замын компани оруулахаар болж байгаа юм. Ямартай ч энэ жил Дорнодын замыг дуусгахаар боллоо. Биднийг очиход элдэв бэрхшээл, зовлон тоочиж байсан бол энэ жилдээ багтаан заавал дуусгана гээд ажлаа шуурхайлж байна. Хамгийн гол нь ажил зохион байгуулах ур чадвар, сэтгэл чухал гэдгийг эндээс харж болно.

-Авто замын улсын комисс шинээр баригдсан замыг ашиглалтад авч байна. Гэхдээ нэлээдгүй зөрчил гарахюм. Гэтэл энэ нь хэн нэгэн хүнийг хариуцлага алдсан гэж халахаас хэтрэхгүй байгааг шүүмжилж байна. Таэнэ талаар юу гэж бодож байна?

-Зүүн аймаг руу явж байхад “China geo-Engineering Corporation” компани улсын комисс замыг нь хүлээж авна гээд баяр ёслолын байдалтай байсныг анзаарсан байх. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл, аль хэдийнэ тохиролцоогоо хийсэн гэсэн үг л дээ. Гэтэл бид тэр компанийн тавьсан замаар явахад хүлээж авах боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгэхээр тохиролцох явдал байдаг юм шиг байгаа юм. Хэрэв шинэ удирдлага томилогдоогүй, хуучин багийнхан тэнд очсон бол хүлээж авах байж гэж бодогдсон. Өнгөрсөн хойно нь хэн нэгнийг буруутгах нь сонин биш. Харин хайхрамжгүй байж болохгүй гэдгийг бид ойлгох учиртай. Энэ бүгд хяналтын байгууллагын хариуцлагагүйгээс болж байна. Тиймээс мэргэжлийн хүмүүсийг ажиллах нөхцлөөр хангаж чадахгүй байна гэдэг нь сайдын буруу. Хэрэв намын дарга үүрэг өгч хэн нэгний анкет өглөө гэж бодъё. Гэтэл тэр мэргэжлийн бус хүн. Энэ бүхнээс л ажлын алдаа, завхрал гарна. Миний баримталж байгаа бодлого бол дээрээс нь доошоо биш эсрэгээр нь ажиллах явдал. Өөрөөр хэлбэл, яамны харъяа бүх байгууллагын мэргэжилтэн, боловсон хүчний төлөө ажилладаг байх хэрэгтэй.

-Та сайд болоод гаргасан анхны шийдвэр байх. “Зам тээврийн яамныхан ажлын цагаар цахим ертөнцөдаялахгүй” гэсэн байдаг. Гэхдээ та өөрөө байнга байх юм. Үүнийг зарим нэг нь “Сайдын шийдвэр сайдад чхамаатай” хэмээн жиргэсэн байсан?

-Ер нь төрийн албан хаагчид маш өндөр шалгуур давж, тангараг өргөсөн байдаг. Тиймээс үүрэгт ажлаа хийх ёстой. Зам тээврийн салбарт ажиллах богинохон хугацаандаа маш олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Тиймээс яамны хамт олны ажлын ачаалал асар өндөр болсон учраас нэг секундыг ч дэмий өнгөрөөж болохгүй.

Миний хувьд сошиал медиаг асар их дэмждэг. Зам тээврийн яамнаас гаргаж байгаа шийдвэрүүд олны дэмжлэгтэй учраас бид зоригтой байгаа юм. Хэн нэгэн дарга, намаас хамаардаггүй. Энэ замыг сошиал медиа нээж өгсөн. Учир нь намайг дагадаг 10-аад мянган хүн хүч тамир өгдөг. Өөрөөр хэлбэл, би олон хүний санаа бодлыг уралдуулан тэр дундаас зөв шийдэл гаргахыг зорьж байгаа юм. Жишээлбэл, Ц.Орхон гэдэг залууг авч ажиллуулах эсэх талаар ярилцахад хүмүүс болохгүй гэж байсан. Гэтэл би ажилд томилчихсон л байна шүү дээ. Үнэн хэрэгтээ Ц.Орхон мөнгө завшиж, авлига авсан хүн биш. Харин тийм үйлдэл хийж байхыг анзаараагүй. Тэгээд үүнийхээ төлөө ял эдэлсэн хүн шүү дээ. Үүгээрээ олныг хамарсан санал асуулга явуулж, шийдвэр гаргах нь чухал гэдгийг харуулахыг хүссэн. Яагаад гэвэл, хүнийг алдсан гэж түлхэхээс илүүтэйгээр мэдсэн, сурсныг нь Монголын төр дайчилж, ашиглах хэрэгтэй. Иргэний агаарын тээвэрт томоохон хоёр зорилт тавьсан. Үүнийг хийж гүйцэтгэхийн тулд би ганцаараа чадахгүй. Тэгэхээр чадварлаг, мэдлэгтэй, туршлагатай баг, хамт олонтой баг бүрдүүлэх учиртай.

Түүнчлэн шилэн яам байх нь бидний давуу тал. Олны дэмжлэг авсан ажлыг хэн нэгэн эрх мэдэлтэн хааж, зогсоож чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг талдаа энэ нь бидний хамгаалалт болж байгаа юм.

-Таныхаар шударга ажиллана гэж ямар байхыг хэлэх вэ?

-Мэргэжлийн бөгөөд олонхын шийдвэрийг дагаад явах хэрэгтэй.

-Таны тухай олон шүүмжлэл гардаг. Тухайлбал, элдэв янзын зураг дарахаас өөр зүйл хийдэггүй энэ нөхөрдэд бүтцийн салбарыг удирдаж чадах уу гэх юм?

-Хүмүүс өдөрт хэдэн зураг дарж байгаагаа анзаардаггүй. Учир нь сонирхолтой агшин бүрийг утсаараа авч байдаг юм. Харин бусад хүмүүсийг бодвол би зургийн аппаратаар авдаг. Яагаад гэвэл аппарат авч явахаасаа хэзээ ч залхуурч байгаагүй. Би амарч байх үедээ зураг үзэх дуртай. Өөрт  таалагдсан зургийг нүүр номдоо оруулахад ганцхан секунд зарцуулна. Ер нь хүн бүр өөрийн дуртай зүйлээ хийж л байдаг. Тухайлбал, бусад хүн найз нартайгаа ярилцах, кино үзэх, бааранд суух зэрэг янз бүрийн зүйлийг хийдэг. Миний хувьд эдгээрт зарцуулах хугацааг зураг авахад зориулж байгаа юм.

-Тэгвэл зураг авах нь таны хобби юм уу?

-Энэ бол амьдралын хэв маяг. Малчдыг үйлдвэрлэл явуулж байна гэдэг. Гэхдээ минийхээр энэ нь амьдралын хэв маяг юм шүү дээ. Мах экспортлох тухай ярьж байна. Гэтэл тийм их хэмжээний мах экспортод гаргах бололцоо бий гэж үү. Үнэн хэрэгтээ малчид хэдэн малаа өсгөж, үржүүлэхийг илүүд үздэг. Сүүлийн үед сүү, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй бий болж байна. Харин энэ бол үйлдвэрлэл мөн.

-Таны авсан зурагнуудын дийлэнх хувийг эмэгтэй хүн, байгаль орчин, амьтад эзэлсэн байх юм?

-Монгол ахуй, байгаль, хэв маяг гэж явдаг. Жишээлбэл, намайг хоолны зураг тавилаа гэдэг. Би ганц ч удаа шпагетти эсвэл гадаад хоолны зураг тавьж байгаагүй. Сайхан монгол гурилтай шөл, ил гал дээр хийсэн цуйвангийн зураг оруулдаг. Үүгээрээ үндэснийхээ эд зүйл, хоолыг хүсэх сэдлийг хүмүүст төрүүлэхийг боддог. Хэрэв би хуушуурын зураг оруулсан байвал тэр өдөртөө хуушуур хийж идлээ гэсэн постууд олон байдаг. Мөн монгол дээл хувцас, жаягаараа гангарах нь ховордсон. Магадгүй сүүлийн үед арай гайгүй болж байгаа болов уу. Хүний сайхан гэдэг нь эрэгтэй хүн гэхээсээ илүүтэй эмэгтэй хүнээр төсөөлөгддөг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгэхээр үндэсний дээл хувцастай эмэгтэйн зургийг нүүр номондоо оруулсан байхад ядаж л 2-3 хүн дээл захиалгаар оёулах ч юмуу, эсвэл худалдаад авчихсан байдаг юм шүү дээ. Монголын үзэсгэлэнт газар, сайхан байгалийн зураг оруулдаг. Үүгээрээ бид аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьдог. Мөн заавал гадаадын янз бүрийн гайхамшгийг үзэхээс илүүтэй өөрийн нутгийн үзэсгэлэнт газруудыг үзэх хэрэгтэй. Түүнчлэн миний нутаг ийм сайхан байгальтай гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг хичээдэг юм.

-Эмэгтэйчүүд таны дуранд илүү өртөж байгааг та тайлбарлахгүй юу?

-Эр хүний нүдээр төгс гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл нь эмэгтэй хүн байдаг. Эмэгтэйчүүдийн нүдээр ямар байхыг би хэлж мэдэхгүй юм.

-Таны нэрний өмнө янз бүрийн тодотгол байх юм. Хамгийн сүүлд зурагчин сайд гэсэн байна лээ?

-Аливаа зүйлийг хүлээж авах мэдрэмж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, хүүхдээ хөхүүлж байгаа эх хүнийг харчихаад эротик гэж байгаа хүнийг би огт ойлгодоггүй. Яаж харах вэ гэдэг бас нэг асуудал. Ер нь би эко хүн шүү дээ. Байгаль эх дэлхийдээ хүмүүсийн хандах хандлага их чухал. Үүрэг тушаал өгснөөр биелэгдэх зүйл биш. Хүмүүсийн хийж байгаа үйлдэл, үг болгон хүүхдүүддээ өгөх сургамж болж байдаг. Жишээлбэл, бидний идэж байгаа цагаан идээ, монгол хоол органик байдаг. Гэтэл сүүлийн үед эко байдлаасаа холдсоор байгаа. Хүүхдүүд маань “KFC”-гийн хоолонд дурладаг болсон. Энд хийж байгаа хоол бүгд амтлагчтай, органик биш хольцтой байдаг шүү дээ.

Өөрөөр хэлбэл, бие организмд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй амтлагч ордог гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголчуудын олон жилийн туршид хадгалсан амьдралын хэв маяг эрүүл байсан гэдгийг харуулахыг зорьдог.

-Таныг бусдад танигдах гэсэн PR нь элдэв янзын зураг юмуу гэж хэлэх нэгэн байна. Магадгүй дахингишүүн болохын тулд хүмүүст өөрийгөө таниулж, анхаарлын төвд байх тактик нь юм болов уу гэх юм.Үүнтэй зэрэгцэн үүрэгт ажлаа хийхээс илүүтэй зураг авахад хэт анхаарлаа хандуулж байна гэдэгшүүмжлэл ч бас бий?

-Манай сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор улстөрчдийн хийх ажил тодорхой болдог. Би Сүхбаатар аймгаас сонгогдсон. Миний сонгогчид надад итгэл үзүүлэхдээ нутгаа сайхан болгоосой. Нутагтаа амьдарч, ажиллах боломжийг бүрдүүлээсэй гэж явуулсан гэж боддог. Монголын хөдөөг хөгжүүлж, хүн ардын амьдралыг дээшлүүлээсэй гэж бас хүссэн. Тиймээс эдгээр захиас, даалгаврыг би хийх ёстой. Тэгэхээр хамгийн их хөдөө орон нутагт ажилласан гишүүн бол би. Өнгөрсөн хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн, чиг хандлага нь зөв байгаа, хөдөө орон нутгийн хөгжлийн стандартыг бусдад үлгэрлэн харуулах аймаг бол Сүхбаатар. Би олны өмнө дураараа чөлөөтэй байгаа нь хийсэн ажилтай, хэлэх үгтэй байгаа учраас хэзээ ч нуугддаггүй. Би дахиад хэлье. Хүүхдээ хөхүүлж байгаа эх хүнийг харчихаад эротик гэж байгаатай адил зураг дарахаас өөрийг мэдэхгүй хүн бол М.Зоригт гэж муулах маш амархан. Гэтэл миний дарсан зургийг урлаг талаас нь мэдэрч хардаг боловсролтой, хүмүүжилтэй хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж цаг хугацаа бүх зүйлийн сайн муу, сайхан муухайг харуулна. Тэр цагт бүх зүйл сайхан болно доо.

-ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэрта тэнд явж байгаа харагдсан. Зураг авах гэж очив уу. Эсвэл өөр албан ажил байсан уу?

-Сэлэнгэ аймагт Буриадын Ерөнхийлөгч ирнэ гэдэг улстөрийн том арга хэмжээ. Нийгэм, эдийн засагт ч нөлөөлөх чухал ач холбогдолтой. Орос, Монголын хооронд визгүй зорчих болсон нь асар их боломж юм шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч В.В.Наговицыныг хүндэтгэж, угтан уулзах учиртай. Хоёр орны ард иргэдийн харилцааг хэрхэх талаар ярилцах нь ховор боломж. Мэдээж хөдөө явж байгаа хүн аппаратаа орхихгүй л дээ. Харин Буриадын Ерөнхийлөгч маргааш нь намайг урьж Буриадын балчраасаа эхлээд өндөр настнаа хүртэлх 100-гаад хүнийг үндэсний хувцсыг нь өмсгөж, цэцэрлэгт хүрээлэнд цуглуулж зураг авах боломж олгосон.

-Та хэдэн төрлийн зургийн аппараттай вэ. Үүндээ хэдэн төгрөг зарцуулсан бол?

-Тоолж байсангүй. Аппаратуудаа олон жилийн туршид цуг­луул­сан. Мөн дүү нар, хүүх­дүүд зураг авдаг. Тийм болохоор зөвхөн минийх гэж өмчлөхгүй. Бага байхад аав минь биднээр зураг авахуулж угаалгадаг байлаа. Тэр үеэс л цуглуулсан олон аппарат бий.

Ер нь би хөдөө гадаа явахдаа машиндаа 10-аад аппарат, дуран авч явдаг. Явдал дунд түр зогсоод машинаас бууж байгаа хүмүүс бүгд аппараттай байдаг. Зураг авахдаа тухалж амждаггүй гэдгийг та анзаарсан байх. Ажлаа хийгээд явж байх замдаа нүдэнд өртсөн агшныг дурандаа буулгадаг. Магадгүй зогсож амжихгүй тохиолдол байж болно. Ер нь л явдал дундаа авчихдаг.

-Төрийн байгууллагын хэрэгцээнд байгаа авто машинд GPS тавих гэж байгаа гэж сонссон юм байна?

-Авто тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бүх машинд GPS тавина. Энэ ажилд автомашины марк огт хамаарахгүй. Үүнийг суурилуулснаар тухайн автомашины хурд хэтэрсэн эсэх, машин хаана явж байгааг мэдэх боломжтой. Хэрэв жолооч хурд хэтрүүлбэл, удирдлагын төвөөс анхааруулга өгнө. Бүр болохгүй бол моторыг нь алсын удирдлагаар зогсооно. Мөн баримтжуулаад торгууль тавьж болно. Энэ ажлыг тун удахгүй хэрэгжүүлнэ. Цаашлаад төрийн албан тушаалтнуудын унааны хэрэглээг зөв горимд нь оруулж чадна. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн хичээл тарах үед сур­гуулийн ойр орчимд түгжрэл үүсдэг гэдгийг бүх хүн мэднэ. Яагаад гэвэл, аль нэг газар, хэлтсийн даргын хүүхдийг жолооч нь аваад явж байгаа юм шүү дээ. Энэ тоолонгоор улсын мөнгө урсаж байгаа. Тиймээс GPS суурилуулснаар энэ байдал байхгүй болно. Энэ шийдэл нь яагаад миний үед гарч байгааг хүмүүс гайхаж байгаа биз. Гэхдээ өмнө нь энэ асуудал яригддаг л байсан. Гэвч хэрэгжүүлж, хийх дээрээ л гацсан хэрэг. Миний хувьд шинэ зүйл санаачлаад байгаа зүйл огт байхгүй. Өмнө нь хийхээр төлөвлөсөн, шийдсэн зүйлийг нь хэрэгжүүлэх шатанд гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хаалттай байсан цонхыг нь нээж агаар оруулсан гэсэн үг. Түүнээс би сайндаа биш шүү дээ. Хамгийн гол нь ажиллаж байгаа мэргэжилтэн, боловсон хүчнүүдэд боломж олгож, ажиллах орчныг нь бүрдүүлж байна.

-Найман сарын настай сайд нар чухам юу хийж чадах вэ гэсэн “бор шувуу” нисч байгааг та анзаарав уу.Магадгүй дараагийн сонгуулийнхаа хөрөнгийг босгохын төлөө ажиллах байх гэсэн хардлага ч бас хамтдааявж байна лээ?

-Хүн бүрт өөрийн гэсэн амьдралын хэв маяг бий. Миний хувьд баруун гартаа зургийн аппарат, зүүн гартаа утастай явдаг. Мөн сайд гэхээр ухаантан мэт санаж болохгүй. Дарга гэхээр бүх зүйлийг мэд­дэг гэж ойлгож бас бо­лохгүй. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүст ажлаа хийх боломж олгож, зохион байгуулалт хийх явдал. Тиймээс би үүнийг л хийнэ. Би төмөр зам, автозам, иргэний агаарын тээврийн мэргэжилтэн шиг мэдлэгтэй мэт аашлахгүй. Учир нь мэргэжлийн бус гэдгээ би шулуухан хэлдэг. Тэгэхээр ойлгодог, мэддэг хүмүүсийн ажиллах боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Тийм болохоор миний гараас олуулаа хэлэлцдэг учраас маш олон шийдвэр гарч байна. Харин дангаараа шийд­вэрлэхийг оролдвол цөө­хөн л шийдвэр гаргах биз ээ.

-Энэ нь таны бусдаас ялгарах онцлог юм байна, тийм үү?

-Энэ талаас нь бодож байгаагүй юм байна.

-Та нийтийн тээврээр хэр их зорчдог вэ. Учир нь автобусны камерт бээлий угласан зураг таны дурандөртсөн харагдсан?

-Би эгэл амьдралын зураг авах дуртай. Тиймдээ ч заримдаа нийтийн тээврээр үйлчлүүлдэг. За­рим тохиолдолд автобусаар явах нь машинаар явснаас ч хурдан байдаг юм. Түүнээс бусдаас ялгарах гэсэндээ биш л дээ.

-Тэд нуугдах шалтгаан байхгүй гэсэн. Гэтэл гэр бүлтэй эсэхийг нь сонирхсон коммент, пост сошиалмедиагаар байна л даа. Учир нь элдэв янзын зураг тавьж байгаад нь эгдүүцээсэй гэдэг хүсэлтийг ч басдайсан харагдсан?

-Би чинь сайхан ханьтай, үр хүүхэдтэй хүн шүү дээ. Бусадтай л адил амьдарч байна. Чөлөөт цагаараа агаар салхинд гарна. Энд тэнд явж байхад хүмүүс надаар зурагаа авхуулдаг. Минийхийг ч бас авч л байдаг. Ер нь надад таалагдсан зургийг би байгаа эсэхээс үл хамаараад оруулчихдаг. Жишээлбэл, сүүлд сэтгүүлч охинтой ярьж байгаа зургийг оруулсан юм. Тэр зураг санаандгүй байхад дарсан зураг л даа. Гэхдээ зургийн цаад талыг нь сайн харвал өгүүлэмж маш гоё. Түүнээс Зоригоо байна уу, Дөлгөөн байна уу гэдэг нь чухал биш. Манай гэр бүлийнхэн миний зураг авах хоббиг дэмждэг. Тэр бүү хэл надад студи байгуулж өгөх тухай ч ярьдаг. Бас миний төрсөн өдрөөр гэр бүлийнхэн маань надад зургийн аппарат, дуран бэлэглэдэг юм шүү дээ.

-Та авсан зургаа яаж хадгалдаг вэ?

-Би гэртээ хариад тухайн өдөр авсан зургаа үзэх дуртай. Хэрэв тэр өдөр би зураг дараагүй бол орой үзэх юмгүй болчихож байгаа юм.

-Та гишүүн болсноор хэдэн хууль батлуулсан бэ. Хууль батлуулах нь та бүхний хийх гол ажил шүү дээ?

-Олон удаа сон­гогд­сон Их хурлын ги­шүүд хэдэн хууль санаачилснаараа ажлын бүтээмжээ дүгнэдэг юм билээ. Гэхдээ би тэр өнцгөөс хардаггүй. УИХ гэдэг нь багийн тоглолт хийдэг газар. Жишээлбэл, би нутгаа хөгжүүлэхийн төлөө олон зүйл хийсэн. Сум бүрт малчдын орон сууц бариулсан. Энэ ажлыг хийхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Малчдын моргейжийг олгох эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ нь амьдралаас урган гарч байгаа юм. Гэтэл таван хууль батлуулсан байх учиртай гээд өөрөө ч ойлгохгүй хууль батлуулахаар зүтгээд байж болохгүй л дээ. Мөн оновчтой бусдын санаачилсан саналыг дэмжих, өөрийн санаа бодлыг тусгуулах гэх мэт ажил бий. Ер нь УИХ-ын гишүүний ажил маш их ачаалалтай байдаг. Магадгүй, хөнд­лөнгөөс харахад амар хялбар мэт байж болно. Жишээлбэл, нэг гишүүн дунджаар 10-20 ажлын хэсэгт ажиллана. Байнгын хороод, бүлгийн хуралдаанд оролцоно. Мөн тойрогтоо ажилладаг юм шүү дээ.


 
 
 
Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлнэ
Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.