Б.Болор-Эрдэнийг явуулах эсэхийг өнөөдөр шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Б.Болор-Эрдэнийг явуулах эсэхийг өнөөдөр шийднэ

Б.Болор-Эрдэнийг явуулах эсэхийг өнөөдөр шийднэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгээ өчигдөр орой нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдлсэн билээ.

Түүний хувьд өнгөрсөн жил олон улсын хуралдаанд оролцож байхдаа "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэсэн үгийг хэлсэн нь шүүмжлэл дагуулсан юм. Олон нийт болон намын гишүүдийн зүгээс түүний энэ үгийг эзмэглэн хүлээн авч, ажлаа өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Дэд сайд бичлэг задрахтай зэрэгцэн тайлбар гаргасан ч тусыг эс олов бололтой. Өчигдөр орой нийгмийн сүлжээндээ "Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ. Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ! Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно" хэмээжээ.

Хуулийн дагуу түүнийг чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. Иймээс өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.

Эрдэнэт, Дарханд ч шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөж байна
Эрдэнэт, Дарханд ч шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.