БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН БОЛОН АЙМГИЙН УДИРДЛАГУУД ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 17 секунд
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН БОЛОН АЙМГИЙН УДИРДЛАГУУД ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН БОЛОН АЙМГИЙН УДИРДЛАГУУД ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 12-14-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өчигдрөөс эхлэн аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Нийгэм даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат болон багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нартай хамт Өлгий сумын ард иргэд, төрийн албан хаагчид, барилгын салбарын ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газраас баримталж буй бодлого, шийдвэр, улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл өгч, 2019 онд тус аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа.

Дараагаар нь аймгийн Засаг дарга А.Гылымхан хийсэн ажлаа танилцуулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн онд тус аймагт 51 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 125 төсөл, хөтөлбөр хэрэгжиж олон бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. 2019 онд ч Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр нийтдээ 70-аад тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал: 2019 онд шинээр 100 ортой Нэгдсэн эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, гадаад улсын төсөл хөтөлбөрөөр Цэвэрлэх байгууламж, Босоо тэнхлэгийн авто замын ажлын хүрээнд Өлгий сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 19.5 км хатуу хучилттай авто зам, 170 метр төмөр бетон гүүр, аймгийн хэмжээнд 10 сургууль, цэцэрлэг, мөн 3 суманд Соёлын төвийн барилгыг барихаар болсныг дуулгалаа.

Мөн Өлгий хотыг үерээс хамгаалах даланг барьж эхлүүлэн ард иргэдийг аюулгүй орчинд амьдрах бололцоог хангахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Үүний дараа иргэдийн асуусан асуултанд зохих хариултыг нь газар дээр нь өгч ажилласан юм.

Харин иргэдийн зүгээс орон нутгийн хөгжил цэцэглэлт, иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг сайшааж, бүтээлч ажлуудыг үргэлж дэмжин ажиллахаа илэрхийлж урам хайрлаж байлаа.

Түүнчлэн сайдад болон аймгийн удирдлагуудад төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хүнд сурталгүй болгох, ядуурлыг бууруулж, ажлын байр бий болгох, үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийг орон байртай болгох зэрэг асуудлуудад анхаарал тавьж ажиллахыг уламжиллаа. Дээрх иргэдийн хэлсэн санал хүсэлтийг онцгой анхаарч, холбогдох газарт нь шат дараатай уламжилж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа сайд болон аймгийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.

Н.Ерлан.

2019.03.13

Их хэмжээний эм, тариа илрүүлжээ
Их хэмжээний эм, тариа илрүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.