БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг халдварын голомт болж, 18 хүн шинээр өвчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг халдварын голомт болж, 18 хүн шинээр өвчилжээ

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг халдварын голомт болж, 18 хүн шинээр өвчилжээ

 

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Эхний батлагдсан тохиолдол өмнө нь гарч байсан голомтод амьдардаг хоёр хүнээс анхны тохиолдол илэрсэн.

Баянзүрх дүүрэгт үүссэн голомтод халдварын ойрын болон хоёр дахь хавьтлын 645 хүнийг олж илрүүлж, 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. 266 хүнд эхний ээлжинд шинжилгээ хийсэн. Тэднээс коронавирус илрээгүй байна.

Голомтод байгаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлж байсан хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудыг тэнд нь тусгаарласан. Бид тухайн халдварын голомтыг хяналтдаа аван тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

 

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн бүртгэгдсэн нийт тохиолдол 941 боллоо.

Үүнээс өнөөдрийн байдлаар 473 хүн эдгэрээд байгаа бол нийтдээ 452 батлагдсан тохиолдол эмячлэгдэж байна” гэлээ.

 

Лимбэний ачаар амьд үлджээ
Лимбэний ачаар амьд үлджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.