Хөдөлмөрийн яамны 6 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 49 секунд
Хөдөлмөрийн яамны 6 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй

Хөдөлмөрийн яамны 6 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй

Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Хөдөлмөрийн яамны мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. 

Шалгалтаар 6 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, өөрийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалд томилогдсоноос хойш Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй болохыг тогтоож авлигын эсрэг хууль тогтоомжид заасан сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд албан бичиг хүргүүлэв.

Д.Ундрах

Орон нутгийн элсэгчид ЭЕШ-ын давтлагад идэвхтэй хамрагдаж байна
Орон нутгийн элсэгчид ЭЕШ-ын давтлагад идэвхтэй хамрагдаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.