С.Энхболд: Төрийн албан хаагчдад гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлага хүргүүлж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд
С.Энхболд: Төрийн албан хаагчдад гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлага хүргүүлж байгаа

С.Энхболд: Төрийн албан хаагчдад гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлага хүргүүлж байгаа

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдаан боллоо.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийв.

Хүүхдийн халдвар нийт батлагдсан тохиолдлын 19.4 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 108 мянган хүүхэд халдвар аваад байгаа. 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулсан. 5-9 насны хүүхдүүдэд халдварын түвшин өндөр байна. Өнгөрсөн 7 хоногт 149 жирэмсэн эх халдвар авсан бол халдвар гарснаас хойших энэ тоо 5,000 орчим болсон. Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эх халдвар авах нь багасаж байгаа. Нас барсан 11 хүнээс дархлаажуулалтад хамрагдаагүй таван хүн байна.

ДЭМБ нэмэлт тунг тухайн орон өөрсдийн онцлогт тохируулан төлөвлөлтийг хийж, вакцины нөөцийг бүрдүүлэх талаар зөвлөж байгаа. 2022 оны зургаадугаар сар гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг бүрэн вакцинжуулах зорилт тавьсан байна. Вакцинжуулалттай холбоотой нэмэлт тушаал гарсан. Хоёр дахь тун хийлгээд өвдсөн хүн 21 хоногийн дараа гурав дахь тунг хийлгэж болно. Нэгдүгээр тунгаа хийлгээд өвчилсөн бол мөн л 21 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 416 мянган хүн хамрагдсан.

18-44 насны иргэд гуравдугаар тунд идэвхгүй хамрагдаж байна. Тиймээс тухайн иргэдэд чиглэсэн вакцины үр дүн, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргүүлж ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэр нийт ажилчдынхаа 80 орчим хувийг гуравдугаар тунд хамруулснаар халдварын тохиолдол 20 хувиар буурсан. Олон хүнтэй байгууллагуудад явуулын баг гарган нэмэлт тунг хийж байгаа. Вакцин эрчимжүүлэх долоо хоногийн аян зарласан. Өндөр настнуудад гэрээр вакцин хийх ажлыг хийж байна.

Төрийн албан хаагчдад гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлага хүргүүлэх, цэрэг, оюутнуудыг бүрэн вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, гуравдугаар тунг хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлах, вакцины үйл ажиллагаанд салбар яамдын болон урлаг, спортын оддын оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг эхлүүлсэн" гэв.

Р.Гончигдорж: Үндсэн хууль доог тохуу болгон хэлээд байх зүйл биш
Р.Гончигдорж: Үндсэн хууль доог тохуу болгон хэлээд байх зүйл биш
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.