Энэ долоо хоногийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 37 секунд
Энэ долоо хоногийн зурхай

Энэ долоо хоногийн зурхай

Хонь: Хөгжилтэй долоо хоног. Шинэ оны эхний өдрүүдэд бизнесийн яриа, гэрээ хэлцлээ дуусгах шаардалага тулгарна. Таны амьдралд найз нөхөд чухал үүрэг гүйцэтгэж эхлэх бололтой. Ажлын шаардлагаар эсвэл амарч зугаалахаар замд гарч магадгүй. Гэр бүлийн харилцаа тааламжтай байна. Санхүүгийн хувьд бага зэргийн хүндрэлтэй тулгарна.

 

Үхэр:  Шинэ он үхрийхэнд амжилтаа ахиулах, илүү өргөн хүрээтэй салбарт хүч үзэх боломж авчирч байна. Өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй. Аливаа ажлыг бүхий л боломжоороо хийж гүйцэтгээрэй. Шинэ долоо хоногийн эхээр бага зэргийн сэтгэл тавгүйтэж магадгүй. Гэр бүлийнхэндээ хатуу үг хэлэхгүй байсан нь дээр. Хосуудын харилцаа таарамж муутай байна. Мөнгө, санхүүгийн байдал ойрын хугацаанд сайжирна.

 

Ихэр: Сонирхолтой долоо хоног. Сэтгэл хөдлөл ихтэй байна. Ерөнхийдөө ирэх өдрүүд амралтын байдалтай өнгөрнө. Гэхдээ гэнэтийн яаралтай ажил гарч магадгүй. Нуугдмал авъяасаа нээж, дотоод ертөнцөө таньж мэдэхийг хичээгээрэй. Баяраар хайртдаа сэтгэлээ илчилж, харилцаандаа шинэ алхам хийхийг зөвлөж байна. Мөнгөний гачигдалд орохгүйн тул тооцоотой байх хэрэгтэй.

Мэлхий: Завгүй, ийш тийш гүйсэн долоо хоног хүлээж байна. Санхүүгээр бусдаас хараат байдгаа болих хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Байр сууриа бэхжүүлэхийн тулд шийдвэртэй алхам хийх шаардлага тулгарна. Ганц бие мэлхийнхэн шинэ хайр дурлалтай учрах хэдий ч хуучин харилцаагаа мартаж чадахгүй эргэлзэж магадгүй. Таны санхүүгийн байдал таны хичээл зүтгэлээс шалтнаална.

 

Арслан: Таны амьдралд чухал өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Найз нөхөд, хамт олны харилцаанд тааламжтай. Түүнчлэн өрсөлдөгчдийн чинь үйл ажиллагаа идэвхижнэ. Бичиг цаасны ажлыг төвөгшөөлгүй, сайтар нягталж үзэхийг анхааруулж байна. Гэр бүлийнхэн дунд таны үүрэг роль өндөр байна. Аливаа чухал шийдвэр гаргахдаа сайтар тунгаах хэрэгтэй. Санхүүгийн шинэ эх үүсвэр эрэлхийлж, орлогоо нэмэгдүүлэх боломж байна.

 

Охин: Долоо хоног сэтгэл догдлол, хүлээлтээр эхлэх боловч эцэст нь урам хугарч магадгүй. Амлалтаа биелүүлээгүйгээс шүүмжлэлд өртөнө. Ажлын төлөвлөгөөгөө нягталж, хийх ёстой ажлаа заавал гүйцэтгэх хэрэгтэй. Ахмад настнууддаа хүндэтгэлтэй хандаж, үг сөргөхгүй байх нь гэр бүлийн уур амьсгалд тустай.  Мөнгө орж ирснээр санхүүгийн байдал дээрдэнэ.

 

Жинлүүр: Долоо хоногийн ихэнхи өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлнэ. Гэр бүл, хайр дурлал, сексийн харилцаанд тааламжтай. Ерөнхийдөө амралтын байдалтай байх ч урьд нь төлөвлөсөн ажлаа хойш тавих хэрэггүй. Өмнө нь гаргасан чухал шийлвэр амьдралд чинь нөлөөлж эхэлнэ. Санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Аялал зугаалганд явахдаа цаг агаарын байдлыг сайтар нягталж, элдэв осол гэмтлээс сэрэмжлээрэй.

 

Хилэнц: Амьдралын хэмнэлд өөрчлөлт орж, баяр хөөртэй үйл явдал тохионо. Гэр бүлийн уур амьсгал тогтвортой байх хэдий ч бага зэргийн маргаан гарч болзошгүй. Гэрээ хэлцэл байгуулах, эд зүйл худалдан авахдаа няхуур байх хэрэгтэй. Бүгдийг өөрийнхөө эрх ашигт тохируулах гэх нь зөрчил үүсгэж магадгүй. Орлого тийм ч сайнгүй байх тул санхүүгийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлээрэй. Эрүүл мэнддээ анхаар.

 

Нум: Баяр хөөртэй долоо хоног байна. Гэхдээ цахим, утсан харилцаанд болгоомжтой хандах хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж, гэмтэж бэртэхээс сэрэмжлээрэй. Гэр бүлийнхэн чинь таньд санхүүгийн дэмжлэг үзүүлж магадгүй. Ганц бие нумынхан заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Бусадтай маргаж, хэл ам татахаас цааргалаарай.

 

Матар: Шинэ оны эхний өдрүүдэд та бага зэрэг стресстэж болзошгүй. Учир нь мөнгө санхүү, үл хөдлөхтэй холбогдсон маргаан үүсч магадгүй. Бусдын үгийг гүйцэт сонсоныхоо дараа өөрийн шийдвэрээ танилцуулах хэрэгтэй. Хосуудын харилцаанд романтик байдал давамгайлна. Гэр бүлийнхэнтэйгээ баяр тэмдэглэж, оройн зоог барихад тааламжтай.

 

Хумх: Хумхынханд аз гийсэн долоо хоног болно. Таны нэр хүнд өсч, орлого нэмэгдэнэ. Аливаа нөхцөл байдлыг яаран дүгнэж, түргэн шийдвэр гаргах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд бага зэргийн үл ойлголцол үүсэхийг үгүйсгэхгүй.  Гэвч  таны багахан хичээл зүтгэл хосуудын харилцааг гал халуун болгож чадна. Гэр бүлийнхэндээ илүү цаг гаргахыг хичээгээрэй. Мөнгөний асуудал бага зэрэг байна.

 

Загас: Ирэх өдрүүдэд бүх зүйл таниас шалтгаалж буй мэт байна. Гэр бүл, ажлын харилцаанд та тэргүүлэх байр суурьтай байна. Том худалдан авалт хийхээр төлөвлөсөн бол санхүүгийн нөхцөл байдал дээрдэхийг хүлээх хэрэгтэй. Гэр бүлийнхэндээ цаг гаргаж, анхаарал халамж тавиарай.

 

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт хийж байна
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт хийж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.