“Хас”-ын Ч.Ганхуяг нэр төрөө сэргээлгэхээр цагдаад ханджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
 “Хас”-ын Ч.Ганхуяг нэр төрөө сэргээлгэхээр цагдаад ханджээ

“Хас”-ын Ч.Ганхуяг нэр төрөө сэргээлгэхээр цагдаад ханджээ

Бурхан халдан ууланд явж байсан өмнөд Монголын иргэдийг өмнөө сөгдүүлж суулгаад дарамталсантай холбоотой хэрүүл, маргаан одоо ч бүрэн тасраагүй байна. Тухайн үед энэ талаар цахим сүлжээнийхэн хоорондоо баахан маргаж, өмнөд Монголчуудыг зарим нь өмгөөлж байлаа. Мөн зарим нь бие биесээ доромжлон гутаах хандлагатай болж байв. Улсын харцага Г.Ганхуяг ч мөн идэвхтэй нь аргагүй “цахимдаж”, өмнөд Монголчуудыг өмгөөлсөн “Хас”-ын гэх тодотголтой, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг руу дайрч байжээ.  Тэрбээр өөрийн амьдаа, “Хас”-ын Ч.Ганхуягийг “Хас банкны бүх эмэгтэйчүүдтэй эр эмийн харилцаанд орсон...” гэх мэтээр бичсэн байв. Ч.Ганхуяг түүний ийм увайгүй дайралтын эсрэг  харин цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэхийг хүссэн байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийнхэн түүний гомдолоор Улсын харцага Г.Ганхуягийг шалгаж  эхлээд байгаа ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Э.Минжинсорын охид монголд боловсрол эзэмшинэ
Э.Минжинсорын охид монголд боловсрол эзэмшинэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.