Жүжигчин Г.Алтаншагай: Хайрын захианы оронд “Үгүй” гэсэн өөдөс авч байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Жүжигчин Г.Алтаншагай: Хайрын захианы оронд “Үгүй” гэсэн өөдөс авч байлаа

Жүжигчин Г.Алтаншагай: Хайрын захианы оронд “Үгүй” гэсэн өөдөс авч байлаа

 

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай ёстой л мөрөөдлөө биелүүлж яваа азтай эр хэмээн өөрийгөө бардам тодорхойлдог. Бага наснаасаа эхлэн урлагийн тайзан дээр хөл тавьж, тухайн үеийн “томчууд”-ын хит дууг амьдруулж явсан тэрбээр чамлахааргүй дуулж бүжиглэчихдэг авьяаслаг жаал байжээ.

Эцэг эхээсээ нуугдан тэвэг өшиглөж, реп бүжгийн хамтлагт ёстой л бужигнуулж явсан мань эр жүжигчин болохын тулд гэрийнхэнтэйгээ багагүй асуудал дэгдээсэн гэдэг. УДЭТ-т нэлээд хугацаанд ажилласан чадварлаг жүжигчний хувиар санаа сэтгэл нийлсэн урлагийн андуудтайгаа хамт “Мөрөөдлийн театр”-аа байгуулан тэрбээр тун ч амжилттай яваа. Үүнийхээ зэрэгцээ, кино дэлгэцийн бүтээлд авьяас чадвараа сорьж буй жүжигчин залуу маань өчигдөр “Хар сувдны нууц” киногоо үзэгч олонд хүргэлээ.

“Хайртай бүсгүйгээ эр хүний 13 мэхийг давуулж ашиглаад ч хамаагүй, өөрийн болгоно” гэж ам алдсан жүжигчин Г.Алтаншагай өдгөө “TV5” телевизийн сэтгүүлч С.Насанжаргалтай гэрлэж, хоёр хөөрхөн хүүгийн аав болоод амжсан. Харин дунд сургуульд байхдаа сэтгэл татагдсан нэгэн охинд элдэв сайхан үгтэй томоос том хайрын захианууд өгч байсан тэрбээр энэ бүхнийхээ хариуд “Үгүй” гэсэн өөдөс авч гутарсан тухайгаа саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ.

Б.Содон

Эх сурвалж: PHOTONEWS.MN

Нийслэлийн 15 байршилд шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
Нийслэлийн 15 байршилд шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.