Монголын тамирчдаа эргүүлэн татъяа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 12 секунд
Монголын тамирчдаа эргүүлэн татъяа

Монголын тамирчдаа эргүүлэн татъяа

Монголын баг энэ удаагийн Азийн наадамд 23 спортын төрөлд 223 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Монголын баг тамирчид Төрийн дууллаа эгшиглүүлэн элэг нэгтнээ баярлуулсаар байгаа.  Харамсалтай нь Монголын баг тамирчдын идэж байсан хоолонд нь хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийж,  Монгол улсын  төрийн далбааг буруу харуулж, МУГЖ Н.Төгсцогтын оноо дарж, өөр улсын тамирчинг Монгол гэж андуурах зэргээр зохион байгуулагч талын алдаа хэтэрхий олон. Энэ нь  биднийг болон манай тамирчдыг  хэтэрхий дорд үзэж байна хэмээн  Монголчууд бухимдалтай байна.  

Монголын эмэгтэй жудочдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн  хэрэглэл  хийсэн бөгөөд энэхүү үйлдэлд зохион байгуулагч талаас уучлалт гуйсан.  Гэсэн ч эмэгтэй хүний сарын тэмдэгээр бохир бүхэн нь гарч байдаг болохоор тухайн хоолыг идсэн Монгол тамирчид  эрүүл мэндийн хувьд хохирохгүй гэх баталгаа байхгүй. Сэтгэл санааны хувьд Монголын тамирчдад ямар байгаа талаар ярих нь илүүц биз.  Үүний хариуд  наадмыг зохион байгуулагч тал уучлалт гуйгаад л өнгөрсөн. Тэрнээс хэн хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийсэн,  энэхүү бусармаг явдлаас ямар хүнд хариуцлага тооцсон талаар огт дурьдаагүй.  

Монгол улсын төрийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсныг “Инчён 2014” Азийн 17 дугаар наадамд оролцож буй Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Монголын тамрчид даруй засч, залруулсан. Далбаа солигдсон газар нь  Төв стадионд биш, олимийн тосгонд биш, дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон бөгөөд энэ нь техникийн ажилтны буруугаас болсон гэдгийг Зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж, албан ёсоор уучлалт гуйсан. Тэгтэл Монгол улсын төрийн далбааг буруу харуулж байгаа нь мандан бадрах, Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаагаас өөрцгүй юм.  Өөрөөр  хэлбэл Монгол төрийн далбааны улаан өнгө нь мандан бадрахын бэлгэдэл, хөх өнгө нь мөнх хөх тэнгэрийг илэрхийлжээ. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм.

 

 

 

Гүйлтийн тэмцээний үеэр Монгол Улсын далбааг өөр улсын тамирчных дээр тавьсан тохиолдол мөн гарсан.  Азийн 45 орны өмнө маш өндөр үүрэг хариуцлага хүлээж байгаа, 8 жилийн өмнө зохион байгуулах эрхээ авсан БНСУ-ын хариуцлагагүй энэ үйлдэл Монголчуудын эгдүүцлийг хүргэсэн.  Өмнө нь байж боломгүй алдаа гаргасныхаа талаа уучлалт гуйхад нь  

 

 

Н.Төгсцогт илүү байсан. Илүү байсныг дэлхий нийтээрээ харсан, үзсэн. Ямар сайндаа л Монголчууд Н.Төгсцогтыг  “Чи ялсан. Битгий сэтгэлээр унаарай, эх орон элэг нэгтнүүд чиний талд байгаа, дэмжиж байгаа” гэж  урам өгч байхав.  Оноогоо даруулсан тохиолдол  ганц Монгол тамирчин дээр ч бус  Энэтхэг охин, Хятад, Филиппины тамирчинд мөн тохиолдсон.  Н.Төгсцогт тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Миний рейтинг өсгөх чухал хариуцлагатай тоглолт байсан юм” хэмээсэн бол багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “спортод шударга бус ийм луйврын зүйл байж болохгүй. Манай Төгсцогтыг хэрхэн тоглосныг зааланд цугласан үзэгчид бүгд харлаа. Зөвхөн Монгол гэлтгүй Хятад, Филиппин, Энэтхэгийн боксчдыг улайм цайм луйвардлаа. Төгсөөг сая рингэнээс буухад үзэгчид яаж баяр хүргэж байгааг та бүхэн харсан байх. Манай боксчин илт давуу ялсан шүү дээ. Гэтэл шүүгч эсрэг талд өглөө” гэж мэдэгдсэн юм.

Азийн 45 орны өмнө маш өндөр үүрэг хариуцлага хүлээж байгаа, найман жилийн өмнө зохион байгуулах эрхээ авсан БНСУ-ын хариуцлагагүй байдал давтагдсаар байгаа нь  санаатай үйлдэл мэт харагдаж байна.  Мөн удаа дараа хариуцлагагүй ийм алдаа гаргаж байхад Монгол улсын Соёл, спортын сайд яагаад чимээгүй сууж доромжлуулсаар байна вэ? Сайд хүний хувиар үйлдэл хийхгүй бол ядаж үг унагамаар.  Мэдэгдэл хийхэд амнаас нь алт уначихгүй л байх.

Хүч хөдөлмөр, сэтгэл, зүтгэл гарган байж энэхүү тэмцээнд орж байхад ийнхүү Монголчуудыг  дарж, доромжлоод байвал Монголын тамирчдаа тэмцээнээс татсан нь дээр ч юм шиг...

 

Хаан хорны гамшиг хаяанд чинь ирчихлээ, Хүмүүсээ
Хаан хорны гамшиг хаяанд чинь ирчихлээ, Хүмүүсээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.