Шүүх хурлыг хойшлуулж байгаад “Ариг” банкийг дээрэмдэнэ гэв үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 52 секунд
Шүүх хурлыг хойшлуулж байгаад “Ариг” банкийг дээрэмдэнэ гэв үү?

Шүүх хурлыг хойшлуулж байгаад “Ариг” банкийг дээрэмдэнэ гэв үү?

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Номин”-гийн Ш.Баярсайхан хоёр маргалдаж, нэг нь нөгөөгөө шоронд хийчихээд байгаа. Тодруулбал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигчид болох энэ хоёр бизнесмэнийн маргаан явсаар эрүүгийн хэрэг болж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 7-нд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноосон.
Энэ хэргийг давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болохоор товлогдоод байсан юм.
Зарим хэвлэлээр “Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас ийнхүү хойшиллоо” гэсэн мэдээллийг түгээжээ. Үгүй юм байна.
“Номин”-гийн Ш.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд “Гурван өмгөөлөгчөөсөө татгалзаж, хоёр өмгөөлөгч шинээр авч байгаа учраас шүүх хурлыг 21 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. Шүүх түүний хүслээр шийдсэн байна.Гэхдээ хугацааг нь арай наашлуулж шийджээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хурлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд хийхээр товлосон байна.
Шүүх хурлыг ийн хойшлуулсан нь учиртай ажээ. Хэрвээ шүүх хурал болж, Б.Эрдэнэбатыг цагаатгаж, суллах шийдвэр гаргавал нэг том “ажиллагаа” нурчих гээд байсан бололтой юм.
 
Тодруулбал, тэд “Ариг” банкны хувьцааг нэмэлтээр гаргахаар болсон байна. Хэдийгээр Б.Эрдэнэбат хоригдож байгаа ч түүний компани болоод төлөөлөх эрх бүхий этгээдэд нь мэдэгдэж, хурлын зарыг ч хүргээд, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг хангах хуультай юм. Учир нь Б.Эрдэнэбат нь “Ариг” банкны 60.46 хувийг эзэмшдэг. Тиймээс тэргүүн ээлжинд хувьцаа худалдаж авах эрхтэй хувьцаа эзэмшигч нь юм.
Гэтэл тэр эрхийг нь хангахгүй орхиж, улмаар Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч нь “Номин”-гийн Ш.Баярсайханд 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны дотор худалдаж авах эрхээ хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байгаа юм. Энэ нь “Номин”-гийн Ш.Баярсайханд илт давуу эрх олгосон явдал ажээ.
Өөрөөр хэлбэл,  “...“Номин”-гийн Ш.Баярсайхан ингэж шүүх хурлыг хойшлуулж хугацаа хожиж байгаад “Ариг” банкны хувьцаа шилжүүлэх нүүдэл хийж байна. Мөн Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчийн зөвхөн Ш.Баярсайханд зориулан гаргаж буй үйлдэл бол Монголд өнөөдөр “Ариг” банкны хувьцааны дээрэм ил цагаан хийгдэж байгааг баталж байна” хэмээн эх сурвалж хэлэв.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Баттулгын сул тал нь фэйсбүүк ухах
С.Баттулгын сул тал нь фэйсбүүк ухах
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.