“Исламын улс” бүлэглэлийнхэн сэтгүүлч Кэнзи Готогийн амийг хороожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
“Исламын улс” бүлэглэлийнхэн сэтгүүлч Кэнзи Готогийн амийг хороожээ

“Исламын улс” бүлэглэлийнхэн сэтгүүлч Кэнзи Готогийн амийг хороожээ

“Исламын улс” бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалсан нь дэлхий нийтийг цочроосон юм. Барьцаалагдсан хоёр иргэний нэг нь сэтгүүлч Кэнзи Гото байлаа.  Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр иргэнээ аврах бололцоотой бүхнийг хийнэ гэж байв. Гэвч тэр амжсангүй. “Исламын улс” бүлэглэлийнхэн  долоо хоногийн өмнө барьцаандаа авсан Японы бизнесмен залууг хороосноо зарласан бол  өнгөрөгч баямба гарагт сэтгүүлч Кэнзи Готогийн амийг хөнөөснөө мэдэгдэв. Цаазлах ялыг гүйцэтгэсэн алуурчны “Бидний гарт орж ирсэн Япон хүн бүрийг алах болно” гэсэн үгтэй бичлэг одоо дэлхий дахинаа тарж байна. “Исламын улс” бүлэглэлтэй шууд холбогдох боломж Ерөнхий сайд Шинзо Абэ болон түүний багийнханд олдоогүй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 

“Саусгоби сэндс”-ийнхэн 35 тэрумын татварыг төлөх үндэслэлгүй гэсэн гомдол гаргажээ
“Саусгоби сэндс”-ийнхэн 35 тэрумын татварыг төлөх үндэслэлгүй гэсэн гомдол гаргажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.