Боорцог хайрч байсан тогоотой тосруугаа унаж, түлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
Боорцог хайрч байсан тогоотой тосруугаа унаж, түлэгджээ

Боорцог хайрч байсан тогоотой тосруугаа унаж, түлэгджээ

Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулж барилгын ажлууд эхэлж байна. Ийм үед хөдөлмөрийн аюулгүй байдлын сахиж ажлаагүйгээс үүдэлтэй бэртэж , гэмтэх тохиолдол ихэсдэг. Өчигдөрхөн л гэхэд ГССҮТ-д гэмтсэн хүн ирж эмчлүүлж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад хэд хэд иржээ.

Тухайлбал, БГД-ийн 13-р хороо  "ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг 05-р сарын 04-нд авч шалгахад: "...." ХХК-ний талбайн инженер СХД-2 хороонд суух 30 настай эрэгтэй Б "Өргөө" кино театрын дээвэр дээр хар цаас нааж байгаад шатнаас унаж зүүн хөлийн шагай хугарч гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгаа хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн ХУД-ийн 11-р хороо "ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг 05-р сарын 04-нд  шалгахад, ХУД-ийн 16-р  хороонд суух  49 настай эрэгтэй Г  05-р сарын 03-ны 11:30 цагийн үед "Маршал Таун" хотхоны "Лакшри" төвийн 1-р давхарт салхивчны хоолой буулгаж байгаад төмөр шатан дээрээс унаж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгаа хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

 

СХД-ийн 1-р хороо  "ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг  05-р сарын 04-нд авч шалгахад, Толгойтын ... тоотод суух иргэн 38 настай эмэгтэй Б нь гэртээ боорцог хайрч байгаад тогоотой тосондоо унан түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг СХДЦХ-1 шалгаж байна.

Ч.Хандсүрэн: 25-40 насны эрэгтэйчүүд сүреэгээр өвчлөх нь нэмэгдсэн
Ч.Хандсүрэн: 25-40 насны эрэгтэйчүүд сүреэгээр өвчлөх нь нэмэгдсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.