Эрүүл мэндийн төвүүд шалгалтанд бүдэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Эрүүл мэндийн төвүүд шалгалтанд бүдэрчээ

Эрүүл мэндийн төвүүд шалгалтанд бүдэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд хийсэн шалгалтаар нэлээд зөрчил илэрчээ. Зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай  зэрэг зөрчил түгээмэл байжээ. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй байсан байна. Иймээс зөрчлийг арилгуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулж, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулах албан бичгийг   Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

Б.Баяр  

Эх сурвалж: Tumen.mn

ХОТ ШИГ ХОТ БОЛОХОД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО
ХОТ ШИГ ХОТ БОЛОХОД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.