Бөө, удганууд Чингисийн талбайд хуураа татав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
Бөө, удганууд Чингисийн талбайд хуураа татав

Бөө, удганууд Чингисийн талбайд хуураа татав

“Гал үндэстэн” холбооныхон Чингисийн талбайд цуглаан хийлээ. Тэдний энэ удаагийн цуглаан харьцангүй богино хугацаанд өрнөж өндөрлөв. Гацууртын ордыг стратегийн ордуудын жагсаалтанд  оруулахыг тэд урьдын адил эсэргүүцлээ. Хэрвээ 70 тонн алтны нөөцтэй гэх энэ ордыг ашиглавал Ноён уул, түүний ойр орчимд Хүннүгийн үеэс хадгалагдан ирсэн булш, бунхан хөндөгдөнө гэж буй аж. Тиймээс Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын зэрэг улс төрчдийн санаачлагыг дэмжиж байгаагаа илэрийлж, өөрсдийн урьж ирүүлсэн бөө, удгануудаар  хуур татуулав. Бөөнийг хуур татах нь элдэв муу үйлийг хөөх зан үйл  ажээ. Бөө, удганууд мөн энэ үеэр дээд их онгод  тэнгэрээс бууж ирсэн гэх “Их эзэн Чингис  хааны зарлиг”-ийг  сануулж байлаа.  Их эзэн Чингис хаан тэнгэрээс бууж ирсэн гэж тэд ярьдаг юм. Тэдний хэлж байгаагаар Чингис хаан “Би найман зууны дараа буюу Монголчуудыг эмээлээ элгэндээ авах тэр цагт дахин морилно” гэснээрээ заларч иржээ. Энэ нь  харьцангуй хийсвэрлэл ч байж мэднэ. Гэхдээ тэнгэр эрхэсийн үл тайлагдах олон нууц бий тул таахад бас бэрх юм. Юутай ч бөө, удганууд Их хааны морилон ирэхдээ буулгасан хэмээх зарлигийг хэвлүүлсэн байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

“Голден Жим” ээлжит бэлгээ задаллаа
“Голден Жим” ээлжит бэлгээ задаллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.