Нийтийн хоолны газрын ажилчдын эрүүл мэнд ба иргэдийн амь нас
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 54 секунд
Нийтийн хоолны газрын ажилчдын эрүүл мэнд  ба иргэдийн амь нас

Нийтийн хоолны газрын ажилчдын эрүүл мэнд ба иргэдийн амь нас

2019 оны 02 сарын 12 ны өдөр  Хан-Уул  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах KFC түргэн хоолны  газарт  үйлчлүүлсэн иргэд  нэгэн зэрэг шахуу хоолны  хордлогод орж  Халдварт өвчин судлалын  үндэсний төвд  одоог  хүртэл  эмчлүүлж  байгаа.  Тус эмнэлгийн  Халдварт өвчний тандалт судалгааны албаны даргын хэлж байгаагаар  эмчлүүлж байгаа  иргэд  ахуйн хавьтлын  замаар халдварладаг   шигелийн төрлийн нянгаар  өвчилсөн болохыг баталсан  мэдээллийг өгсөн.  Мөн  “Таванбогд фүүдс” ХХК-ийн KFC  салбарын ажилчдаас  шинжилгээ авахад 21 ажилчнаас хэрэглэгчдээс илэрсэн шигелийн төрлийн нян илэрснээс гадна  арьсны  халдварын  шинжилгээнд хамрагдаагүй, шинжилгээ өгөлгүйгээр  эмнэлгийн  бичиг баримт хуурамчаар үйлдсэн  зөрчил давхар давхар илэрсэн асуудал нь батлагдсан. Үүнээс  үүдээд  иргэдийн  хувьд  нийтийн хоолны  сүлжээний газруудаар  үйлчлүүлэх итгэл бүрэн алдарсан гэхэд болно. Дээрх зөрчлүүд нь нэг өдрийн дотор  илэрч байгаа зүйл биш.  Өмнө нь тус алдаа байсаар  эцсийн   дүнд  иргэдийг  олноор хохироож  нийтэд ил тод болж байгаа нь энэ.  

 Ахуйн хавьтлын замаар   халдварладаг гэдэсний халдварт өвчин шигеллийн өвчин  нь  зун, өвлийн улиралд  их дэгддэгээс гадна  бүрэн эмчлүүлээгүй  тохиолдолд тухайн  иргэн насан туршдаа  халдварт  өвчний нянг  биедээ тээх бүрэн  боломж бүрддэг болохыг мэргэжлийн хүмүүс  анхааруулсаар байгаа.  Энэ ч үүднээс нийтийн газар ажилладаг  иргэн гурван сарын хугацаанд олон нийтийн сүлжээний газар ажиллахгүй байхыг  албан ёсоор  Халдварт өвчин судлалын  үндэсний  төвөөс  онцгойлон анхааруулсан. 

Ийм цочирдмоор  өвчинг ахуйн  хавьтлын замаар авдаг гэдгийг  “Таванбогд фүүдс” ХХК-ийн KFC  салбарын удирдах албан тушаалтан болон  эмнэлгийн  байгууллагууд хэнээс ч илүү мэдэж байгаа. Гэтэл яагаад KFC салбар  ажиллаж байсан иргэд эмнэлгийн  шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдэн,  байж боломгүй алдааг гаргав.  Энэ нь эмнэлгийн байгууллагын  хүнд суртал, хяналтгүй байдлаас хамааралтайгаас гадна төрийн  байгууллага ямар ч  уялдаа холбоо, хяналтгүй   ажилдгийн нэг жишээ юм. 

Энэ алдаа  зөвхөн KFC түргэн хоолны  сүлжээ дэлгүүрээр зогсохгүй байх нь одоогийн нийгмийн нөхцөл байдлаас харагдаж байна. Нийслэлийн хэмжээнд 4000 гаруй хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний  байгууллагууд байдаг юм байна. Тус газрын ажилчдын эрүүл мэндийн шинжилгээний бичигт хяналт тавьж  хуурамч эсэхийг нь шалгахыг  Эрүүл мэнд спортын яам,  Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,  Хүнс хөдөө аж  ахуй хөнгөн үйлдвэрийн яам гээд  салбар  бүрийн  яам тамгын газарт иргэд итгэл хүлээлгэж байна. Хэдий болтол  хүний амь насаар дэнчин тавьсан  нөхцөл байдал  үргэлжилж, стандартгүй улс мэт, стандартгүй нийслэлийн иргэд мэт мөн стандартаа хэрэгжүүлдэггүй үйлчилгээний  байгууллагууд байсаар байх вэ. Нийтийн хоол үйлдвэрлэлийн стандартыг шинэчлэх, эсвэл хэрэгжүүлэхийг шаардах цаг аль хэдийнээ болсон тохио энэ гэдгийг төрийн албан хаагчид та бүхэн ойлгож ажлаа үнэн бодитоор хийх  шаардлага үүслээ.

Иргэд бид эгдүүцэж, бас эсэргүүцэж байна.  Та ч бас  өөрийн эрүүл мэндийн төлөө дуугарах цаг аль хэдийнээ болжээ.

Баруун тархи бол одоо цаг, зүүн тархи бол өнгөрсөн бас ирээдүй
Баруун тархи бол одоо цаг, зүүн тархи бол өнгөрсөн бас ирээдүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.