Хотын дарга халдвар авсан жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд
Хотын дарга халдвар авсан жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүллээ

Хотын дарга халдвар авсан жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүллээ

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар өвдсөн 1600 гаруй жирэмсэн эхэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд хэвтэн эмчлүүлж байгаа 382 жирэмсэн эхэд “Амин дэмийн багц”-ыг хүлээлгэн өглөө. Бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эхчүүдэд тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудаар дамжуулан “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаа юм.

Мөн тус багцад жирэмсэн эхчүүдийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн болон витамин, чацаргана, маскнаас гадна Хотын дарга Д.Сумъяабазар ил захидал бичин илгээж байгаа юм.

Тус ил захидалд эх, үрийн эрүүл мэндийг хамгаалах үйлс бол бид бүгдийн хувьд эн тэргүүний зорилго хэмээгээд Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийлжээ.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд өнөөдрийн байдлаар 930 ор дэлгэсэн байгаа бөгөөд нэмэлтээр 100 ор дэлгэхээр бэлтгэж байгаа талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.

Харин Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг “Манай төвд коронавирусийн халдвар авсан 382 жирэмсэн эх эмчлүүлж байна. Жирэмсэн эхчүүд дархлаа сул байдаг учраас халдвар аваад хурдан хүндэрч байна. Ийм үед Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар жирэмсэн эхчүүдийн маань дархлааг дэмжих, сэтгэлийг нь өргөх “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаад баяртай байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Америкчууд хамгийн царай муутай нохойгоо тодрууллаа
Америкчууд хамгийн царай муутай нохойгоо тодрууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.