Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 26 секунд
Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ

Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ

Харилцаа холбоо, техник технологийн хөгжил хүний нийгэмд ололт амжилт авчирч байгаа ч бас сөрөг талаа харуулсаар байна. Дэлхий даяар цахим тоглоомонд донтох өвчин эрүүл мэндийн салбарынхны санааг зовоосон асуудал болоод байгаа ба ийм төрлийн өвчлөл нь хүний сэтгэцэд нөлөөлөөд зогсохүй, таргалалт, хөдөлгөөний дутагдал, үе мөчний өвчин, тархины хорт хавдар зэрэг олон өвчлөлийн эх суурь болсоор байна. 

Манай улсад сүүлийн 5-6 жилд өсвөр насныхны дунд цахим орчин, ухаалаг утасны зохисгүй хэрэглээ газар авч байгаа бөгөөд үүнээс үүдэн дэлгэцийн донтолт гэх сэтгэцийн өвчлөлт бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлэгч өсвөр насныхны тоо ихээр нэмэгдэж байна. Донтолт гэдэг тухайн хүний сэтгэхүйн онцлог, нийгмийн бусад хүчин зүйл, донтуулах хэлбэрээс хамааран нас хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн аймшигт өвчин юм.

Ялангуяа сүүлийн үед хүүхэд багачууд PUB G  хэмээх шинэ төрлийн тоглоомонд донтох болсон. Дэлхий даяар 200 сая гаруй хүн уг тоглоомыг идэвхтэй тоглодог бөгөөд 30 сая хүн нэг хоромд тогтмол тоглож байгаа судалгаа гарсан байна. Саяхан Шинэ Зеланд Улсад хэт барууны үзэлтэй террорист этгээд олон хүний амь насанд хүрсэн аймшигт хэргийг үйлдэхдээ уг тоглоомын үзэгдэх байдал, хэлбэртэй тун төстэйгээр аллагыг үйлдсэн нь дэлхий нийтийн санааг зовоож байгаа. Манай Улсад хэдийгээр террорист халдлага гарах магадлал багатай хүүхэд багачуудын сэтгэцэд ийм төрлийн тоглоом нөлөөлөх аюул ойрхон байгааг мэргэжлийн хүмүүс сануулж байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2003 оноос ийм төрлийн өвчинтэй хүүхдүүд хандах болсон бөгөөд 98 хувь нь эрэгтэй 10-17 насны өсвөр үеийнхэн олноор өртөж байна. Сүүлийн 5 жилд буюу 2013 онд 31,  2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68, 2017 онд 94, 2018 онд 57 нийтдээ 338 хүүхэд дэлгэцэнд донтох өвчнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн стастик гарсан байна.

            Мэргэжлийн байгууллагын зүгээс хүүхэд багачууд ийм төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд

  • Бага насны хүүхдийг цагийн хуваарьтай зурагт үзүүлэх
  • Гар утас болон компьютер тоглоомоор нэг удаад 30минутаас илүүгүй, өдөрт 2 цагаас ихгүй тоглож байх
  • Хэрэглээгүй зурагт болон компьютерийг унтрааж байх
  • Цагийн хуваарь зохиож, цагийн хуваарийг сайн биелүүлсэн хүүхдийг урамшуулж байх
  • Хүүхдээ хөдөлгөөнтэй  байлгах, гадаа тоглуулж, спортоор хичээллүүлж, хоббитой болгох
  • Унталгын өрөөнд зурагт болон компьютер тавихгүй байх
  • Үлгэр жишээ эцэг, эх байх
  • Хүүхдээ хайрлаж, цаг зав гаргаж, анхааралтай сонсож, цаг гаргаж, амралтын цагийг хамтдаа өнгөрүүлэх

Зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэж зөвлөж байна.

Монгол улсад хамгийн хэрэгтэй 40 мэргэжил
Монгол улсад хамгийн хэрэгтэй 40 мэргэжил
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.