Машинаа ачуулсан, дугуйгаа түгжүүлсэн иргэд стратегийн өмгөөлөлд хамрагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
 Машинаа ачуулсан, дугуйгаа түгжүүлсэн иргэд стратегийн өмгөөлөлд хамрагдана

Машинаа ачуулсан, дугуйгаа түгжүүлсэн иргэд стратегийн өмгөөлөлд хамрагдана

Автомашин ачдаг, эсвэл дугуйг нь түгждэг “моод” зарим жолооч нарыг ихээхэн бухимдуулдаг болсон. Нийслэлд автомашин ачиж шилжүүлэх үйлчилгээ эрхэлдэг  14 аж ахуй бий.  Тэдгээр аж ахуйтай хоршиж ажилладаг гол газар нь хотын захиргаа ажээ.  ШӨХТГ-т ийм үйлчилгээний  талаар иргэд багагүй гомдол гаргаж байна. Гомдолын мөрөөр шалгаад үзтэл хэд  хэдэн зөрчил илэрчээ. Иймээс  ШӨТГ-ын удирдлага  зөрчлийг таслан зогсоох шаардлагыг  хүрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд  ойролцоогоор 9280 иргэн машинаа ачуулсан гэж байгаа аж. Тэд тус бүрдээ 70-80 мянган төгрөг төлж машинаа буцаан авчээ. Машинаа автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулж, замын хөдөлгөөнд саад учруулбал зөөж шилжүүлнэ гэсэн хуулийн заалттай. Гэтэл НИТХ-аас энэхүү заалттай зөрчилдсөн журам гаргаснаас болж  иргэд тийнхүү мөнгөөрөө хохирох болсон юмсанж. Тиймээс ШӨХТГ-аас иргэдийн хохирлыг барагдуулах байр суурьтай байна. Автомашины дугуй түгжих үйлчилгээнд ч мөн мөнгө төлдөг. Ийм үйлчилгээнд иргэд нийтдээ 234 сая төгрөг төлөөд байна. НИТХ-ын шийдвэрийг ШӨХТГ-аас шалгах эрхгүй гэсэн шүүхийн маргаан энэ өдрүүдэд бас   өргөөд авчээ. Эдгээр маргаантай асуудлыг удахгүй шүүх шийдэх аж. ШӨТХГ-ынхан харин хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж,  хохирсон иргэдэд  стратегийн өмгөөлөл хийлгэхээр болсон байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

БЗД: Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ
БЗД: Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.