Асашёорюү Д.Дагвадорж: Энэ загасыг идээд мөнх цадах биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Асашёорюү Д.Дагвадорж: Энэ загасыг идээд мөнх цадах биш

Асашёорюү Д.Дагвадорж: Энэ загасыг идээд мөнх цадах биш

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж: “Монголын тул загас маш ихээр ховордож байгаа. Тиймээс тул загасаа хайрлах, үржүүлэх клуб байгуулбал ямар вэ” хэмээн олон нийтийг уриалж, өөрөө ажиллаж эхэлсэн байна. Их аварга Японы Хоккайдо мужийн Хорокано тосгонд тул загас үржүүлэх, гар аргаар эвцэлдүүлэх ажилд оролцон, суралцаж байгаа аж.

Тэрбээр Орхон голын тулыг сэргээх ажлыг эхлүүлэхээр болсон бөгөөд загас, загасчлалын спорт сонирхдог залуусыг нэгдэхийг Фасебүүк группээр уриалсан байна.


Мөн “Загасыг идээд мөнх цадах биш” хэмээн буцдаггүй дэгээгээр загас барихгүй байх, барьсан загасаа уснаас нь гаргаж өргөхгүй байхыг сануулжээ. Цаашдаа Халх голын цутгал дээр загас үржүүлгийн газар байгуулах, Хархорины Орхон голын эрэг дэх жижиг салааг цөөрөм болгох зэргээр олон ажил төлөвлөөд байгаа юм байна.

 
Zaluu.com
Автомашины хөдөлгүүрийн утаа 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг
Автомашины хөдөлгүүрийн утаа 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.