Г.Уянга: Эрх баригч намын генсек ”ломбо” байж таарахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Г.Уянга: Эрх баригч намын генсек ”ломбо” байж таарахгүй

Г.Уянга: Эрх баригч намын генсек ”ломбо” байж таарахгүй

Г.Уянга: Сонгуулийн өмнө эрх баригч том намын генсек ”ломбо” байж таарахгүй
 
УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцож Халх голын талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр тэрбээр “Дорнодын иргэд зээр, зээ хоёр дээр л амьдарч байна” хэмээснийг телевизийн цахим хуудас дамжуулсан байна. Тэгвэл үүний хариуд АН-ын генсек Л.Эрхэмбаяр “Олон жил Дорнодод мал аж ахуй эрхэллээ. Зээрээ хэрэглэдэг олон зуун жилийн түүх бий. Энд холбоо үгнээс өөр ямар ч утга алга” гэсэн нь Г.Уянга гишүүнийг нэлээд бухимдуулсан бололтой. 

    Тэрбээр “АН-ын генсек миний хэлсэн үгэнд их эмзэглэж. Миний ч гэж дээ, уулзалтад нутгийн иргэд л амьдрал байдлаа тодорхойлж ингэж хэлсэн юм шүү дээ. Тийм ээ, нутгийн иргэд олон зуун жил зээрээрээ идэшний жийрэг хийж тогоо тосолсоор ирсэн юм. Дорнодын тал газрыг бүрхэн сүргээрээ үелзэн дайвалзан давхих зээрийн сүрэг өнөөдөр домог болсныг АН-ын генсек мэдэхгүй байгаа бололтой. Газар доорхыг нь ухаж зөөгөөд, өвсийг нь хадаад, идэш тэжээлгүй болгон дайжуулж, хил гарахаар нь хашиж аваад байгаа юм билээ. Зуд турхан боллоо ч зээр нь нутгийнхныг хэзээд өлсгөдөггүй байсан юм. Харин энэ жил хахир өвөл болбол хэрхэх вэ гэж тэд санааширч байсан. 

Зээр ховордоход торгуулийг өсгөж, тогоондоо хийсэн нь л баригдвал өндөр торгууль оногдуулахаар болж гэнэ. Зээрээ хамгаалж байгаа нь сайн, гэхдээ хилээ, зээрийнхээ, малынхаа бэлчээрийг бүтэн байлгаж хамгаалбал илүү юмсан. Өлссөн иргэдийн тогоог өнгийхийн өмнө өрөөл бусдад алдаад байгаа баялгаасаа хүртэхэд анхаарсан нь дээр байх даа, эрх баригч намын Эрхэм дарга. Зээрийн тухайд ийм байна, харин зээлийн талаар танд тайлбарлах илүүц байх гэж найдаж байна. Энэ үгийн агуулгыг холбоо үг төдийхнөөр ойлгож байвал та ч хүмүүсийн хэлдгээр жинхэнэ "ломбо" болох байх шүү. Ер нь миний бодоход эрх баригч том намын генсек "ломбо" байж таарахгүй, тэр тусмаа сонгуулийн өмнө. Харин ч бөх бат араа "шүд" байх ёстой. Харин хаа очиж МАН-ын генсек Ж.Мөнхбат чинь "шүд" шиг ажиллаад байх шиг” хэмээсэн байна. 


Н.АЗ 
Эх сурвалж http://www.info.mn
Г.Уянга: Сонгуулийн өмнө эрх баригч том намын генсек ”ломбо” байж таарахгүй
 
"BODY CHALLENGE 2019"-ын ялагч 5 сая төгрөгний шагналтай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.