Чуулганы хуралдаан хаалттай явагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Чуулганы хуралдаан хаалттай явагдаж байна

Чуулганы хуралдаан хаалттай явагдаж байна

Чуулганы хуралдаан хаалттай явагдаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж байна. Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай төслийг хэлэлцэх юм.

 Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус, тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьжээ. Тухайлбал, оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Цагаан хулгана өдөр
Цагаан хулгана өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.