НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “ИДЭВХЭЖСЭН 2030” төслийн хүрээнд залуучуудын хөгжил, нийгмийн асуудал, ажил эрхлэлт, энтрепрайзинг ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-ИДЭВХЭЖСЭН 2030-ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр бодлого боловсруулагч, төрийн болон төрийн бус, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид залуучуудад чиглэсэн гол ажлууд болон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын зорилтын талаар санал, мэдээлэл хуваалцаж, улмаар хамтын ажиллагааны нэгдсэн платформ үүсгэх боломж, гарцуудыг тодорхойлох зорилготой юм.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг нутагшуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2017 оноос өнөөг хүртэл НҮБХХ-тэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2019 оноос нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын (НШУҮИГ) “Инновацын дэд төв”-үүдэд түшиглэн “ИДЭВХЭЖСЭН 2030” төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихээр 2020 оноос Орхон, Завхан аймагтай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллана.
НҮБХХ-ийн Ази, Номхон далайн Бүсийн түвшинд Идэвхэжсэн2030 санаачилгын хүрээнд байгуулагдсан Youth Co:Lab төслийн хурдасгуур хөтөлбөр 25 гаруй улс оронд хэрэгждэг бөгөөд хэлэлцүүлгийн үеэр бүсийн залуучуудын хөтөлбөрийн мэдээлэл, туршлагыг онлайнаар танилцуулав.
 
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэлээ
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.