МИАТ-ын Н.Энхбаатарын хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүүгээс тайлбар авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
МИАТ-ын Н.Энхбаатарын хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүүгээс тайлбар авлаа

МИАТ-ын Н.Энхбаатарын хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүүгээс тайлбар авлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Нямаагийн Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдуулан  саатуулж байсан түүх 2018 оны 07-р сарын 23-ны өдрийнх.

Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх Н.Энхбаатар нь УИХ-ын гишүүний туслахаар 2006 онд ажлын гараагаа эхлүүлж улмаар 2008 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж 2010-2015 онд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажлуудыг хийж иржээ. Харин 2016 оны арванхоёрдугаар сараас МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдоод байсан юм. 
Н.Энхбаатарыг тухайн үед үйлдэл дээр барьсан хэмээн  30 хоног цагдан хорих захирамж шүүх гарган хорьсон бөгөөд  АТГ-ынхны шалгалтаар өөр нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал, философич, нийгэм судлалын багш мэргэжилтэй, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр 2014-2016 онд магистрийн зэрэг хамгаалсан тэрбээр МИАТ компанийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоолын хамт бэлэн мөнгөөр авсан. Мөн “Таван богд”-оос 2018 онд үйлдвэрлэсэн “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд эдгээр хөрөнгүүдээ авсан мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шалгуулахад хүрсэн. Тэрбээр дээрх өндөр үнэтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан эх үүсвэрээ найз нараасаа авсан гэж тайлбарлаж буй бөгөөд үүнтэй нь холбогдуулан гадаад, дотоодод байгаа зарим хүнийг АТГ-ынхан дуудаж шалгасан сурагтай. Тэдний дунд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү, МИАТ компанийн Японд суугаа төлөөлөгчөөр томилогдон явсан Ж.Бат-Эрдэнэ гэх хүн ч байгаа аж. Тэднээс өмнө  “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мөнхтамир, МИАТ” ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Э.Мөнхмарал нарыг энэ хэрэгт холобгдуулан тайлбар авсан гэх мэдээлэл байна.  
Хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-т хүргүүлсэн хэргийг тус газрын хяналтын прокурорууд ч хэрхэн шийдэх гэж буй нь тодорхойгүй байгаа бөгөөд хуульд заасан хянах хугацаа нь өнгөрсөн гэх мэдээлэл ч буй юм. Прокурорууд ямар зорилгоор энэ хэргийг шийдэхгүй байгаа нь хардлага дагуулж байгаа. 
Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно. 

Дуучин Мадонна тайзан дээрээс уналаа ViDEO
Дуучин Мадонна тайзан дээрээс уналаа ViDEO
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.