Францийн 16-р Людовиг хаан нэгэнтээ “би бол төр” хэмээн өөрийгөө өргөмжилж байсан гэдэг. Харин манайд түүнтэй адилтгахуйц өөрийгөө өргөмжилдөг улс төрчид, төрийн түшээд бий. Хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “БӨХ БОЛ ТӨР ЮМ” хэмээн хэлсэн удаатай минийхээр бол харин ТӨР БОЛ МУУШИГ ЮМ гээд хэлчий…
Хүн, хөзрийн муушиг хоёр анх Монголоос үүссэн юм гэнэлээ. Аль нь түрүүлж үүссэн нь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг маргаантай одоо бол харин Хэнтийд үүссэн болох байх за тэгээд ямартайч зүүн чигээс үүссэн юмдагуу даа ОЮУНы бядтай ард түмэн юм хойно…
За тэгээд энэ хоёр тоглоомыг харьцуулан харж үзий
Муушиг Төр хоёр бол мэдээж тоглоом. Аливаа тоглоом нь дараах механизмууд дээр суурилагдсан байдаг:
– Санамсаргүй байдал өөрөөр хэлбэл АЗ
– Олон төрлийн нүүдэл тэдгээрийн КОМБИНАЦ
– Дутуу мэдээлэл, харанхуй байдал буюу БАЙГАЛААСАА ТЭНЭГДҮҮ
Зарим тоглоомууд цэвэр эдгээр гурван механизм дээр суурилсан байдаг бол зарим нь аль алиныг хослуулан үзнэ заза олон юм бичиж байхаар шууд КОМБИНАЦуудийг хар…
КОМБИНАЦУУД
Идэн гурав татаад ар нь түүз -Женко
Хатан хоёр хантай улс төрждөг – Эрдэнэ
Адаг гараас харанхуй ордог-Босоо Ганбаа
Их идсэний дараа өнж-Сү батболд
Аман хүзүүнд байнга ордог гэхдээ дандаа үсэрдэг-Содбаатар
Дөөшиг уландаа байдгийг мэдэх ч хөзрөө хаяж ул ухах-Сумьяабазар
Шалдан ноёнтой зүтгэх -Нямдорж
Газар бага байхч гартаа том байх-Багабаньд
Хатан хоёр хантай үхдэг-ХҮҮК
Шалдан ноёнтой шээрэгнэх-Энхбаяр
Жур хөзөртэй зүтгэх-Алтанхуяг
Өнгөний тамга горьдож ордог-Занданшатар
Адаг гараас шууд матах-Амарсайхан
Нүд хайрлаж харах -Отгонбаатар
Данс хөтлөгч -Хүрэлбаатар
Өрөөний эзэн-Амарбаясгалан
Өөр орж ирэхгүй байна ингээд дуусаа…
Нийгмийнтоль.мн