Эрхтний тэнгэрт одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин Туулай өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
 Эрхтний тэнгэрт одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин Туулай өдөр

Эрхтний тэнгэрт одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин Туулай өдөр



Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 20. Бархасвадь гараг. Эрхтний тэнгэрт одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин Туулай өдөр . Өдрийн барилдлага Үл тохирох.Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ЭТТ бондын II дахь шатны арилжааны захиалга эхэллээ
ЭТТ бондын II дахь шатны арилжааны захиалга эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.