Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ

Сэтгүүлч М.Батбилэг МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өчигдөр орой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Энэ үеэр цаг үеийн асуудлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх "Ц.Анандбазарыг гишүүнээс нь түтгэлзүүлээд шалгуул гэж намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ өөрөө өргөдлөө өгч байж эсвэл хууль хяналтын байгууллага түтгэлзүүлж байж шалгана. Үгүй бол намаас нь түтгэлзүүлэх асуудлыг хүртэл ярьж байгаа. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авах асуудал яригдаж байгаа." гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр 12:00 цагт МАН-ын Хяналтын хороо хуралдаж Ц.Анандбазарыг МАН-аас нь түдгэлзүүлэх эсвэл хөөх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. 

Гишүүн Ц.Анандбазарыг хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.